Налайх, Багануур, Эрдэнэт, Дарханыг Улсын зэрэглэлтэй "бие даасан хот” болгоно

 

Засгийн газрын  хуралдаанаар Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэн,  УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. Энэхүү  эрх зүйн зохицуулалтаар Дархан, Эрдэнэт, Налайх, Багануурыг “Улсын зэрэглэлтэй хот”, мөн Орон нутгийн зэрэглэлтэй 38 хот (үүнээс нийслэлд 8, аймгуудад 30), Дагуул хот хоёрыг байгуулж, бие даан хөгжүүлэх боломж бүрдэх юм. 

Налайх, Багануур дүүргийн хувьд харилцаа холбоо, зам, барилга, инженерийн дэд бүтцээр хангагдсан, ажиллах хүчинтэй гэдэг утгаараа Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулахад хамгийн боломжит түшиц байршил учраас Улсын зэрэглэлтэй хот болгохтой  холбоотой бусад хууль тогтоомжид өөрчлөлт оруулах саналыг Шадар сайдын хувьд зохих түвшинд хүргүүлж ажилласан маань үр дүнд хүрсэнд баяртай байна. Тухайлбал, Багануур дүүрэгт хүнд үйлдвэр, хими технологийн, аж үйлдвэрийн паркийг түшиглэн хөгжүүлэх, Налайх дүүргийг Барилгын материалын үйлдвэр технологийн парк, аялал жуулчлал, үйлдвэрлэл үйлчилгээний бүс болгон хөгжүүлж, төрөлжсөн эдийн засагтай болох боломжтой.

Сүүлийн 20 гаруй жилийн турш яригдсан улсын зэрэглэлтэй хотуудыг байгуулах асуудал энэ Засгийн газрын үед ийнхүү бодит ажил хэрэг болсноор Дархан, Эрдэнэт, Налайх, Багануурчууд тусдаа өөрийн удирдлагатай, санхүү, эдийн засгийн хувьд бие даан хөгжих нөхцөл бүрдэхээс гадна иргэд оршин суугчид нь төрийн үйлчилгээг хурдан шуурхай буюу 20 минутад авдаг болох юм.

Хуваалцах:
Д.Асралт
Д.Асралт

Энгийн, үнэн бодит, зөв мэдээлэл
Нийгмийн сайн сайхан, эерэг мэдээлэл
Гэгээн бүхнийг түүчээлэгч
Үнэний мөр, бурууд хурц
Үг үйлдэл нэгтийн төлөө
Нэгдмэл зорилго, нийтийн эрх ашгийн төлөө Enguun.mn

Сэтгэгдэл үлдээх

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Enguun.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сүүлд нэмэгдсэн мэдээ

2025 оны 11-р сард бүх нийтээр амрах хоёр өдөр байна
  • 2 хоногийн өмнө
Уул уурхайн салбарын мэргэжилтнүүд болон хөрөнгө оруулагч 150 гаруй төлөөлөгч оролцжээ
  • 1 долоо хоногийн өмнө
ЭЭЖ ХАДНЫ ДОМОГ
  • 2 долоо хоногийн өмнө
МАРТАЖ БОЛОХГҮЙ МАРТАХ УЧИРГҮЙ - 1945 оны аравдугаар сарын 20
  • 2 долоо хоногийн өмнө
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар ХОРЛООГИЙН ЦЭВЛЭЭ ТЭНГЭРТ ДЭВШЛЭЭ
  • 2 долоо хоногийн өмнө
Орхон аймгийн Ардчилсан намын санаачилгаар хэрэгжүүлж буй уг “PoliNext” залуу сэтгэгчдийн хөтөлбөртэй намын дарга танилцлаа
  • 1 сарын өмнө
“НИЙГМИЙН ХӨГЖИЛД ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ДУУ ХООЛОЙ” СУРГАЛТ, УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ өнөөдөр Орхон аймагт боллоо
  • 1 сарын өмнө
Ипотекийн зээлийн хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш нийт 10.1 их наяд төгрөгийн зээлийг 139 мянган өрхөд олгожээ
  • 1 сарын өмнө
Эрдэнэт үйлдвэрт “Тэрбум мод тарих” хөтөлбөрийн хүрээнд 1 сая мод тарьж, био нүүрсийг ашиглах боломжийг судлах санал гаргажээ
  • 1 сарын өмнө
Сургалтаар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ тендерийн шалгаруулалтын үйл ажиллагаандаа хиймэл оюун ухаан ашиглаж эхэлснийг онцоллоо
  • 1 сарын өмнө