“Монголын хөрөнгийн бирж" ХК өнөөдөр 16:00 цагт зэсийн баяжмалын анхны арилжааг зохион байгуулна


“Монголын хөрөнгийн бирж" ХК өнөөдөр 16:00 цагт зэсийн баяжмалын анхны арилжааг зохион байгуулна. Эхний арилжаагаар 22.35 хувийн зэсийн агуулгатай нийт 3000 нойтон метр тонн зэсийн баяжмалыг тонн тутмыг 2141.83 ам.доллараас эхлэн дуудаж, арилжааг зохион байгуулах бөгөөд арилжигдсан зэсийн баяжмалыг БНХАУ-ын Эрээн боомтод хүргэж өгнө.

Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр арилжаалах зэсийн баяжмалын арилжааг зохион байгуулах, бэлтгэл ажлыг хангах хүрээнд Монголын хөрөнгийн бирж нь уул уухайн бүтээгдэхүүний арилжаа, холбогдох журам, арилжааны системийг танилцуулах сургалтыг хоёр удаа зохион байгуулж, 100 гаруй худалдан авагчийг хамруулсан.

Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 73 дугаар тогтоолоор зэсийн баяжмалыг биржээр дамжуулан арилжаалах шийдвэр гарч, тус тогтоолын дагуу ийнхүү зэсийн баяжмалын анхны арилжааг зохион байгуулна.

Хуваалцах:
Д.Асралт
Д.Асралт

Энгийн, үнэн бодит, зөв мэдээлэл
Нийгмийн сайн сайхан, эерэг мэдээлэл
Гэгээн бүхнийг түүчээлэгч
Үнэний мөр, бурууд хурц
Үг үйлдэл нэгтийн төлөө
Нэгдмэл зорилго, нийтийн эрх ашгийн төлөө Enguun.mn

Сэтгэгдэл үлдээх

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Enguun.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сүүлд нэмэгдсэн мэдээ

2025 оны 11-р сард бүх нийтээр амрах хоёр өдөр байна
  • 2 хоногийн өмнө
Уул уурхайн салбарын мэргэжилтнүүд болон хөрөнгө оруулагч 150 гаруй төлөөлөгч оролцжээ
  • 1 долоо хоногийн өмнө
ЭЭЖ ХАДНЫ ДОМОГ
  • 2 долоо хоногийн өмнө
МАРТАЖ БОЛОХГҮЙ МАРТАХ УЧИРГҮЙ - 1945 оны аравдугаар сарын 20
  • 2 долоо хоногийн өмнө
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар ХОРЛООГИЙН ЦЭВЛЭЭ ТЭНГЭРТ ДЭВШЛЭЭ
  • 2 долоо хоногийн өмнө
Орхон аймгийн Ардчилсан намын санаачилгаар хэрэгжүүлж буй уг “PoliNext” залуу сэтгэгчдийн хөтөлбөртэй намын дарга танилцлаа
  • 1 сарын өмнө
“НИЙГМИЙН ХӨГЖИЛД ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ДУУ ХООЛОЙ” СУРГАЛТ, УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ өнөөдөр Орхон аймагт боллоо
  • 1 сарын өмнө
Ипотекийн зээлийн хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш нийт 10.1 их наяд төгрөгийн зээлийг 139 мянган өрхөд олгожээ
  • 1 сарын өмнө
Эрдэнэт үйлдвэрт “Тэрбум мод тарих” хөтөлбөрийн хүрээнд 1 сая мод тарьж, био нүүрсийг ашиглах боломжийг судлах санал гаргажээ
  • 1 сарын өмнө
Сургалтаар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ тендерийн шалгаруулалтын үйл ажиллагаандаа хиймэл оюун ухаан ашиглаж эхэлснийг онцоллоо
  • 1 сарын өмнө