Шударга шалгаруулалт хэрэгтэй

 

    Тендерийн шалгаруулалт шударга, ил тод байх ёстой гэж  олон жил ярьж ирсэн ч бодит байдал дээр эсрэгээрээ “яаж хасах вэ” гэсэн хандлага зарим үнэлгээний хороонд байсаар байна. Сүүлийн үед гарч буй нэгэн жишээ энэ асуудлыг тодхон харууллаа.

    Тухайн тендерт оролцсон компанийн материалыг шалгахдаа үнэлгээний хороо. “..." улсын дугаартай автомашин эзэмшигчтэй хийсэн түрээсийн гэрээ ирүүлээгүй тул шаардлага хангаагүй” гэсэн үндэслэлээр хасч тендерт унагаасан байна. Өөрөөр хэлбэл, тендерт ашиглах техникийн хэрэгсэлд холбогдох түрээсийн гэрээ байхгүй гэж үзжээ.

    Гэтэл хамгийн ноцтой нь тухайн автомашин нь өөр компанийн өмч бус, харин тендерт оролцогч компанийн өөрийн үндсэн хөрөнгө байжээ.  Өөрийн өмч хөрөнгөндөө түрээсийн гэрээ байгуулах ямар ч шаардлага байхгүй нь ойлгомжтой. Ийм байхад үнэлгээ хийсэн хүмүүс энэ наад захын нөхцөлийг ч ялгаж танилгүйгээр “шаардлага хангаагүй” гэсэн дүгнэлт гаргасан нь анхаарал татаж байна.

    Энэ нь хоёр л зүйлийг харуулж байна. Нэгдүгээрт, үнэлгээний ажиллагаа туйлын хариуцлагагүй явагдсан байж болзошгүй. Хоёрдугаарт, ямар нэгэн байдлаар тухайн компанийг шалгаруулахгүй байх шалтаг хайсан уу ??? гэсэн эргэлзээг төрүүлж байна.

    Тендерийн тухай хууль, журмын гол зарчим нь өрсөлдөөнийг дэмжих, төсвийн мөнгийг үр ашигтай зарцуулах, аж ахуйн нэгжүүдэд тэгш боломж олгоход оршдог. Гэтэл бодит байдал дээр зарим тендерийн үнэлгээ “хамгийн сайн санал хэн өгсөн бэ” гэдгээсээ илүү “хэнээс өө олох вэ” гэсэн хэлбэр рүү орчихсон мэт харагдах болсон нь нууц биш.

   
    Тендерийн үнэлгээ бол нэг компанийн хувь заяа төдийгүй төсвийн хөрөнгө, ажлын чанар, шударга өрсөлдөөнтэй шууд холбоотой асуудал. 

    Тиймээс үнэлгээний хороо баримт бичгийг бодитоор нягталж, хуулийн хүрээнд, мэргэжлийн түвшинд ажиллах ёстой. Үгүй бол шударгаар өрсөлдөж буй компаниудын итгэл алдарч, тендерийн тогтолцоонд олон нийтийн эргэлзээ улам гүнзгийрэх болно.

Н.Оюун

Хуваалцах:
С.Солонго
С.Солонго

Энгийн, үнэн бодит, зөв мэдээлэл
Нийгмийн сайн сайхан, эерэг мэдээлэл
Гэгээн бүхнийг түүчээлэгч
Үнэний мөр, бурууд хурц
Үг үйлдэл нэгтийн төлөө
Нэгдмэл зорилго, нийтийн эрх ашгийн төлөө Enguun.mn

Сэтгэгдэл үлдээх

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Enguun.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сүүлд нэмэгдсэн мэдээ

“ХАР ТАМХИ, МАНСУУРУУЛАХ БОДИСТОЙ ХОЛБООТОЙ ГЭМТ ХЭРГИЙН ОНЦЛОГ, ОЛОН УЛСЫН ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТ” СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА
  • 2 хоногийн өмнө
Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр Бүгд Найрамдах Хятад Ард Улсад ажлын айлчлал хийж байна
  • 1 долоо хоногийн өмнө
СОНГОХ ЭРХИЙН ӨДӨР 6 ДУГААР САРЫН 21
  • 1 долоо хоногийн өмнө
Эрсдэлийг илрүүлж, ээлтэй орчин бүрдүүлцгээе. Хүүхэд бүр аюулгүй орчинд өсөж, хөгжих эрхтэй.
  • 2 долоо хоногийн өмнө
ХОЙД БҮСИЙН ДОТООДЫН НИЙТ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ХЭМЖЭЭ 5.3 ИХ НАЯД ТӨГРӨГТ ХҮРЧЭЭ
  • 3 долоо хоногийн өмнө
Энэхүү тарнийг үзсэн, урьсан, сонссон, хүрсэн бүхэн энэ насны аливаа барчад саад бүхэн амирлаад эцэс хойч насандаа муу заяанд үл унамуй..
  • 3 долоо хоногийн өмнө
Шударга шалгаруулалт хэрэгтэй
  • 3 долоо хоногийн өмнө
Эрдэнэт үйлдвэрийн татварын нэг хувь орон нутагт үлдэж, бүтээн байгуулалтууд өрнөж байна
  • 3 долоо хоногийн өмнө
Орхон аймгийн 50 жилийн ойн баяр наадмын нээлт болон баярын арга хэмжээнүүдийг “найрамдлын хот” гэсэн үзэл санааны хүрээнд зохион байгуулж, гадаад харилцаа, анхдагч илгээлтийн эзэд, бүтээн байгуулалтын түүхэн гавьяаг онцлон тэмдэглэхээр төлөвлөж байна
  • 4 долоо хоногийн өмнө
“Ум сайн амгалан болтугай” гэдэг нь хэтрүүлж хэлбэл аз жаргалтай байгаарай гэсэн үг...
  • 4 долоо хоногийн өмнө