“АЧИТ-ИХТ” ХХК-ИЙН НЭРЭМЖИТ ХИМИЙН МАСС ОЛИМПИАД АМЖИЛТТАЙ БОЛЛОО


Орхон аймгийн ерөнхий боловсролын сургуулийн 9-р ангиудын дунд “Ачит-Ихт” ХХК-ийн нэрэмжит химийн судлагдахууны "Анги нийтийн чанарын уралдаан" хоёр дахь жилдээ амжилттай зохион байгуулагдлаа. 

Орхон аймгийн Боловсролын газартай хамтран зохион байгуулсан уг олимпиадад 20 сургуулийн 63 бүлгийн 2048 сурагч хамрагдсан нь өмнөх жилээс 3 дахин их сурагч оролцсон байна. 

Уг олимпиадад Эрдэнэт цогцолбор дээд сургуулийн Ахлах сургуулийн 9а ангийн хамт олон тэргүүлж, цомын эзэн боллоо. Баян-Өндөр сумын 8-р сургуулийн 9в анги хоёр,  Билигт өргөө сургуулийн 9а анги гуравдугаар байрт орсон бол тусгай байрыг Эрдмийн сан сургуулийн 9в ангийнхан тус тус эзэлж, өргөмжлөл, мөнгөн шагнал хүртсэн байна. 

”Ачит-Ихт” ХХК-ийн нийгмийн хариуцлагын хүрээндээ нийт 5 сургуулийг химийн иж бүрэн кабинеттай болгосон нь сурагчдыг химийн хичээлийг илүүтэй сонирхох, гүнзгийрүүлэн сурах сонирхлыг нэмэгдүүлж байна гэж багш нар онцолсон юм.

Хуваалцах:
Д.Асралт
Д.Асралт

Энгийн, үнэн бодит, зөв мэдээлэл
Нийгмийн сайн сайхан, эерэг мэдээлэл
Гэгээн бүхнийг түүчээлэгч
Үнэний мөр, бурууд хурц
Үг үйлдэл нэгтийн төлөө
Нэгдмэл зорилго, нийтийн эрх ашгийн төлөө Enguun.mn

Сэтгэгдэл үлдээх

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Enguun.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сүүлд нэмэгдсэн мэдээ

2025 оны 11-р сард бүх нийтээр амрах хоёр өдөр байна
  • 2 хоногийн өмнө
Уул уурхайн салбарын мэргэжилтнүүд болон хөрөнгө оруулагч 150 гаруй төлөөлөгч оролцжээ
  • 1 долоо хоногийн өмнө
ЭЭЖ ХАДНЫ ДОМОГ
  • 2 долоо хоногийн өмнө
МАРТАЖ БОЛОХГҮЙ МАРТАХ УЧИРГҮЙ - 1945 оны аравдугаар сарын 20
  • 2 долоо хоногийн өмнө
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар ХОРЛООГИЙН ЦЭВЛЭЭ ТЭНГЭРТ ДЭВШЛЭЭ
  • 2 долоо хоногийн өмнө
Орхон аймгийн Ардчилсан намын санаачилгаар хэрэгжүүлж буй уг “PoliNext” залуу сэтгэгчдийн хөтөлбөртэй намын дарга танилцлаа
  • 1 сарын өмнө
“НИЙГМИЙН ХӨГЖИЛД ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ДУУ ХООЛОЙ” СУРГАЛТ, УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ өнөөдөр Орхон аймагт боллоо
  • 1 сарын өмнө
Ипотекийн зээлийн хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш нийт 10.1 их наяд төгрөгийн зээлийг 139 мянган өрхөд олгожээ
  • 1 сарын өмнө
Эрдэнэт үйлдвэрт “Тэрбум мод тарих” хөтөлбөрийн хүрээнд 1 сая мод тарьж, био нүүрсийг ашиглах боломжийг судлах санал гаргажээ
  • 1 сарын өмнө
Сургалтаар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ тендерийн шалгаруулалтын үйл ажиллагаандаа хиймэл оюун ухаан ашиглаж эхэлснийг онцоллоо
  • 1 сарын өмнө