Эрдэнэт үйлдвэрийн татварын нэг хувь орон нутагт үлдэж, бүтээн байгуулалтууд өрнөж байна



    Орхон аймаг болон Эрдэнэт үйлдвэрийн хамтын ажиллагааны хүрээнд энэ жил томоохон бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлууд хэрэгжиж байна. Тодруулбал, Эрдэнэт үйлдвэр татварынхаа нэг хувийг орон нутагтаа үлдээж, аймгийн хөгжилд чиглэсэн төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлж эхэлжээ.
Энэ талаар Орхон аймгийн Засаг дарга Б.Зоригтбаяр онцлохдоо “Эрдэнэт үйлдвэртэй хамтран жил бүр гурван тэрбум төгрөгийн хамтын ажиллагааны төлөвлөгөө баталж, хэрэгжүүлэн ажилладаг. Харин энэ жил онцлогтойгоор татварынхаа нэг хувийг Орхон аймагт зарцуулж байна. Энэ бол орон нутгийн хөгжилд чиглэсэн маш том хөрөнгө оруулалт” хэмээн хэллээ.

Тус хөрөнгө оруулалтын хүрээнд уурхайчин хороололд 960 хүүхдийн сургууль, 280 хүүхдийн цэцэрлэг барихын зэрэгцээ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн төв, цэнгэлдэх хүрээлэнгийн шинэчлэл, Бурхан багшийн сэрэг дүрийн гадна
талбайн засвар зэрэг нийгмийн чиглэлийн бүтээн байгуулалтын ажлууд хийгдэхээр төлөвлөжээ.
Мөн Орхон аймгийн түүхт ойн баярыг тохиолдуулан Эрдэнэт үйлдвэр-ээс 10 тэрбум төгрөгийн дэмжлэг үзүүлж байгаа бөгөөд уг санхүүжилтийг ойн баярын арга хэмжээнд зарцуулахаар төлөвлөжээ.
Түүнчлэн хамтын ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдаагүй ч шаардлагатай үед Эрдэнэт үйлдвэр орон нутагт дэмжлэг үзүүлсээр ирсэн байна. Тухайлбал, морь барианы газрын тохижилтын ажилд хүн хүч, техник хэрэгслээр дэмжин ажиллаж байгаа аж.
Аймгийн удирдлагын зүгээс хотын хөгжил, бүтээн байгуулалтын төлөө хамтран ажиллаж буй уурхайчид, баялаг бүтээгчдэд талархал илэрхийлж, цаашид ч хамтын ажиллагаагаа өргөжүүлэн ажиллахаа мэдэгдлээ.

Хуваалцах:
С.Солонго
С.Солонго

Энгийн, үнэн бодит, зөв мэдээлэл
Нийгмийн сайн сайхан, эерэг мэдээлэл
Гэгээн бүхнийг түүчээлэгч
Үнэний мөр, бурууд хурц
Үг үйлдэл нэгтийн төлөө
Нэгдмэл зорилго, нийтийн эрх ашгийн төлөө Enguun.mn

Сэтгэгдэл үлдээх

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Enguun.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сүүлд нэмэгдсэн мэдээ

“ХАР ТАМХИ, МАНСУУРУУЛАХ БОДИСТОЙ ХОЛБООТОЙ ГЭМТ ХЭРГИЙН ОНЦЛОГ, ОЛОН УЛСЫН ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТ” СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА
  • 2 хоногийн өмнө
Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр Бүгд Найрамдах Хятад Ард Улсад ажлын айлчлал хийж байна
  • 1 долоо хоногийн өмнө
СОНГОХ ЭРХИЙН ӨДӨР 6 ДУГААР САРЫН 21
  • 1 долоо хоногийн өмнө
Эрсдэлийг илрүүлж, ээлтэй орчин бүрдүүлцгээе. Хүүхэд бүр аюулгүй орчинд өсөж, хөгжих эрхтэй.
  • 2 долоо хоногийн өмнө
ХОЙД БҮСИЙН ДОТООДЫН НИЙТ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ХЭМЖЭЭ 5.3 ИХ НАЯД ТӨГРӨГТ ХҮРЧЭЭ
  • 3 долоо хоногийн өмнө
Энэхүү тарнийг үзсэн, урьсан, сонссон, хүрсэн бүхэн энэ насны аливаа барчад саад бүхэн амирлаад эцэс хойч насандаа муу заяанд үл унамуй..
  • 3 долоо хоногийн өмнө
Шударга шалгаруулалт хэрэгтэй
  • 3 долоо хоногийн өмнө
Эрдэнэт үйлдвэрийн татварын нэг хувь орон нутагт үлдэж, бүтээн байгуулалтууд өрнөж байна
  • 3 долоо хоногийн өмнө
Орхон аймгийн 50 жилийн ойн баяр наадмын нээлт болон баярын арга хэмжээнүүдийг “найрамдлын хот” гэсэн үзэл санааны хүрээнд зохион байгуулж, гадаад харилцаа, анхдагч илгээлтийн эзэд, бүтээн байгуулалтын түүхэн гавьяаг онцлон тэмдэглэхээр төлөвлөж байна
  • 4 долоо хоногийн өмнө
“Ум сайн амгалан болтугай” гэдэг нь хэтрүүлж хэлбэл аз жаргалтай байгаарай гэсэн үг...
  • 4 долоо хоногийн өмнө