ХОЙД БҮСИЙН ДОТООДЫН НИЙТ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ХЭМЖЭЭ 5.3  ИХ НАЯД ТӨГРӨГТ ХҮРЧЭЭ

 

Хойд бүсийн аймгууд хөгжлийн тэргүүлэх чиглэлүүдээ Ухаалаг хөдөө аж ахуй, Байгалийн аялал жуулчлал, Аж үйлдвэр гэж тодорхойлсон. Манай улсын хүнс, хөдөө аж ахуйн салбар ажлын байр хамгийн ихээр бий болгодог, эдийн засгийн уламжлалт салбар. 

Тиймээс энэ салбарыг эдийн засгийн үр ашигтай, байгаль орчинд ээлтэй байдлаар хөгжүүлэх нь эдийн засгийн төрөлжилтийг эрчимжүүлж, Тогтвортой хөгжлийн зорилтоо ханган хэрэгжүүлэхэд онцгой чухал ач холбогдолтой гэдгийг Хойд бүсийн зөвлөлийн дарга бөгөөд Булган аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очир онцлов. 

Хойд бүсийн нийгэм, эдийн засгийн онцлох статистикийг танилцуулж байна.
Тус бүсийн Булган, Орхон, Хөвсгөл аймгуудад манай улсын хүн амын 8.9  хувь нь аж төрж байна. Хойд бүсийн хүн амын 49.8 хувь нь эрэгтэй, 50.2 хувь нь эмэгтэй байна. 

Хөдөлмөр эрхлэлтийн оролцооны түвшин 60.2 хувь, ажилгүйдлийн түвшин 6.1, ядуурлын түвшин 29.5 хувь, нэг хүнд ногдох ДНБ 51.8 сая төгрөгт хүрчээ. 

Бүсийн дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ нь 5.3 их наяд төгрөг бөгөөд үүнээс Орхон аймаг 67.7 хувь буюу 3.5 их наяд, Хөвсгөл аймаг 20.3 хувь буюу 1.0 их наяд, Булган аймаг 12.0 хувь буюу 630.1 тэрбум төгрөгийг бүрдүүлж байна. 
Сарын дундаж цалин 1,7 сая төгрөг байгаа нь Булган аймаг нь бүсийн дундажтай харьцуулахад 19.5 хувь, Хөвсгөл аймаг 25.0 хувиар бага байгаа бол Орхон аймаг 44.5 хувиар их байна.

Хойд бүсийн хэмжээнд 29.6 мянган малчин өрхтэй. 2025 оны жилийн эцсийн мал тооллогын дүнгээр бүсийн хэмжээнд 9.4 сая толгой мал тоологджээ. 

Газар тариалангийн хувьд бүсийн нийт тариалсан талбай 2025 оны байдлаар 83,7 мянган га байна. Үүнээс Булган аймаг 66.6 хувийг, Орхон аймаг 7.3 хувийг, Хөвсгөл аймаг 26.1 хувийг бүрдүүлж байна.

 

Хуваалцах:
С.Солонго
С.Солонго

Энгийн, үнэн бодит, зөв мэдээлэл
Нийгмийн сайн сайхан, эерэг мэдээлэл
Гэгээн бүхнийг түүчээлэгч
Үнэний мөр, бурууд хурц
Үг үйлдэл нэгтийн төлөө
Нэгдмэл зорилго, нийтийн эрх ашгийн төлөө Enguun.mn

Сэтгэгдэл үлдээх

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Enguun.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сүүлд нэмэгдсэн мэдээ

“ХАР ТАМХИ, МАНСУУРУУЛАХ БОДИСТОЙ ХОЛБООТОЙ ГЭМТ ХЭРГИЙН ОНЦЛОГ, ОЛОН УЛСЫН ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТ” СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА
  • 2 хоногийн өмнө
Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр Бүгд Найрамдах Хятад Ард Улсад ажлын айлчлал хийж байна
  • 1 долоо хоногийн өмнө
СОНГОХ ЭРХИЙН ӨДӨР 6 ДУГААР САРЫН 21
  • 1 долоо хоногийн өмнө
Эрсдэлийг илрүүлж, ээлтэй орчин бүрдүүлцгээе. Хүүхэд бүр аюулгүй орчинд өсөж, хөгжих эрхтэй.
  • 2 долоо хоногийн өмнө
ХОЙД БҮСИЙН ДОТООДЫН НИЙТ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ХЭМЖЭЭ 5.3 ИХ НАЯД ТӨГРӨГТ ХҮРЧЭЭ
  • 3 долоо хоногийн өмнө
Энэхүү тарнийг үзсэн, урьсан, сонссон, хүрсэн бүхэн энэ насны аливаа барчад саад бүхэн амирлаад эцэс хойч насандаа муу заяанд үл унамуй..
  • 3 долоо хоногийн өмнө
Шударга шалгаруулалт хэрэгтэй
  • 3 долоо хоногийн өмнө
Эрдэнэт үйлдвэрийн татварын нэг хувь орон нутагт үлдэж, бүтээн байгуулалтууд өрнөж байна
  • 3 долоо хоногийн өмнө
Орхон аймгийн 50 жилийн ойн баяр наадмын нээлт болон баярын арга хэмжээнүүдийг “найрамдлын хот” гэсэн үзэл санааны хүрээнд зохион байгуулж, гадаад харилцаа, анхдагч илгээлтийн эзэд, бүтээн байгуулалтын түүхэн гавьяаг онцлон тэмдэглэхээр төлөвлөж байна
  • 4 долоо хоногийн өмнө
“Ум сайн амгалан болтугай” гэдэг нь хэтрүүлж хэлбэл аз жаргалтай байгаарай гэсэн үг...
  • 4 долоо хоногийн өмнө