Ерөнхий сайд Г.Занданшатар “Эрдэнэс Монгол” нэгдэлд ажиллалаа
  •  

        Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт нар өнөөдөр “Эрдэнэс Монгол” нэгдэл болон бүрэлдэхүүн компаниудын удирдлагуудтай уулзаж Ерөнхий сайдын албан даалгавраар хугацаатай өгсөн үүрэг даалгаврын биелэлттэй танилцлаа.  

       Энэ үеэр “Эрдэнэс Монгол” нэгдлийн гүйцэтгэх захирал С.Наранцогт нэгдлийн өөрчлөлт шинэчлэл, өнөөгийн нөхцөл байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ болон орлого, үр ашгийг нэмэгдүүлэх, зардал, хөрөнгө оруулалтыг бууруулах төлөвлөгөөгөө танилцууллаа.  

       “Эрдэнэс Монгол” нэгдэл борлуулалтын орлогоо нэмэгдүүлэх, зардлаа бууруулж, хөрөнгө оруулалтыг хойшлуулах арга хэмжээнүүдийг үе шаттай хэрэгжүүлснээр Монгол Улсын нэгдсэн төсөвт 4.6 их наяд төгрөгийн бодитой дэмжлэг үзүүлэхээр төлөвлөж байна. Мөн ажил үүргийн давхардлыг бууруулах, ажлын ачааллыг нягтруулах, захиргааны ажилтнуудын орон тоог багасгах замаар нэгдлийн бүтэц, орон тоонд тодорхой өөрчлөлт хийхээр ажиллаж байна.  

       Түүнчлэн, “Эрдэнэт үйлдвэр” 208 тэрбум, бусад компани нийт 95 тэрбум төгрөгөөр борлуулалтын орлогоо давуулан биелүүлэхийг зорьж байна. “Шивээ-Овоо”, “Багануур” зэрэг компанийн борлуулалт 32 тэрбум төгрөгөөр буурсан. “Эрдэнэс Тавантолгой” 199, “Эрдэнэт үйлдвэр” 320, бусад компани 36 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг тус тус хойшлуулсан байна. Мөн  “Эрдэнэс Тавантолгой” үйл ажиллагааны зардлаа 1,3 их наяд, бусад компани 45 тэрбум төгрөгөөр хэмнэх тооцоо гаргажээ.   

    Ерөнхий сайд Г.Занданшатар “Эрдэнэс Монгол” нэгдэл ирэх жилд экспортын хэмжээ, улсын төсөвт оруулах татвар, хураамжаа нэмэгдүүлж Үндэсний баялгийн санг арвижуулах учиртай төдийгүй нэгдлийн хэмжээнд боловсруулах үйлдвэр болон худалдан авах ажиллагааны нэгдсэн төлөвлөлт, удирдлагатай байхыг онцоллоо.  

    Эх сурвалж : эрдэнэс монгол нэгдэл

Хуваалцах:
С.Солонго
С.Солонго

Энгийн, үнэн бодит, зөв мэдээлэл
Нийгмийн сайн сайхан, эерэг мэдээлэл
Гэгээн бүхнийг түүчээлэгч
Үнэний мөр, бурууд хурц
Үг үйлдэл нэгтийн төлөө
Нэгдмэл зорилго, нийтийн эрх ашгийн төлөө Enguun.mn

Сэтгэгдэл үлдээх

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Enguun.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сүүлд нэмэгдсэн мэдээ

Татварын бодлого иргэд, бизнес эрхлэгчдээ дэмжсэн, шударга, оновчтой байх ёстой
  • 3 хоногийн өмнө
Орон нутгийн эцэг эхчүүдийн анхааралд Хүүхдээ чанартай боловсрол, аюулгүй орчин, олон улсын түвшний сургалтад хамруулахыг хүсэж байна уу?
  • 4 хоногийн өмнө
“ХАР ТАМХИ, МАНСУУРУУЛАХ БОДИСТОЙ ХОЛБООТОЙ ГЭМТ ХЭРГИЙН ОНЦЛОГ, ОЛОН УЛСЫН ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТ” СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА
  • 1 долоо хоногийн өмнө
Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр Бүгд Найрамдах Хятад Ард Улсад ажлын айлчлал хийж байна
  • 1 долоо хоногийн өмнө
СОНГОХ ЭРХИЙН ӨДӨР 6 ДУГААР САРЫН 21
  • 1 долоо хоногийн өмнө
Эрсдэлийг илрүүлж, ээлтэй орчин бүрдүүлцгээе. Хүүхэд бүр аюулгүй орчинд өсөж, хөгжих эрхтэй.
  • 2 долоо хоногийн өмнө
ХОЙД БҮСИЙН ДОТООДЫН НИЙТ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ХЭМЖЭЭ 5.3 ИХ НАЯД ТӨГРӨГТ ХҮРЧЭЭ
  • 1 сарын өмнө
Энэхүү тарнийг үзсэн, урьсан, сонссон, хүрсэн бүхэн энэ насны аливаа барчад саад бүхэн амирлаад эцэс хойч насандаа муу заяанд үл унамуй..
  • 1 сарын өмнө
Шударга шалгаруулалт хэрэгтэй
  • 1 сарын өмнө
Эрдэнэт үйлдвэрийн татварын нэг хувь орон нутагт үлдэж, бүтээн байгуулалтууд өрнөж байна
  • 1 сарын өмнө