Олон жил яригдсан Ашигт малтмалын хуулийн нэмэлт өөрчлөлтийг ирэх намрын чуулганд өргөн барина

      Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогыг хэрэгжүүлэхэд зөвлөмж гаргах, дэмжлэг үзүүлэх зорилго бүхий төрийн байгууллага, хөрөнгө оруулагч, мэргэжлийн холбоод болон төрийн бус байгууллагын төлөөллийн тэгш оролцоог хангасан Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдын дэргэдэх орон тооны бус бодлогын зөвлөл анхны хурлаа хийлээ. Хурлаар Ашигт малтмалын тухай хуулийн өөрчлөлтийн асуудлыг хэлэлцлээ. Түүнчлэн  Аж үйлдвэржилтийн тухай хууль болон Уул уурхайн салбарын бодлогын баримт бичгийг боловсруулах чиглэлээр зөвлөмж гаргах гол зорилготой юм.   Аж үйлдвэр, эрдэс баялгийн салбарын мэргэжилтнүүд, судлаачид уг зөвлөлийн бүрэлдэхүүнд багтдаг. 

  Хурлын үеэр Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням “Манай зөвлөлийн өмнө хоёр чухал зорилт байна. Нэгдүгээрт, олон жил яригдсан Ашигт малтмалын хуулийн нэмэлт өөрчлөлтийг ирэх намрын чуулганд өргөн барих бэлтгэлийг АҮЭБЯ-аас хангаж байна. Шинэчилсэн найруулга бус, нэмэлт өөрчлөлтийн хэлбэрээр оруулах нь зүйтэй гэсэн бодлогыг барьж байгаа" гэж мэдээллээ. Мөн Ашигт малтмалын хуулийн өөрчлөлттэй уялдан Үндэсний баялгийн сан, Биржийн тухай хууль зэрэг бусад хууль, бодлогын асуудлууд цогцоор яригдана. Энэ хүрээнд салбарын мэргэжилтнүүдийн санал бодлыг авч, АҮЭБЯ-аас байгуулагдсан ажлын хэсэгтэй хамтран, УИХ-ын намрын чуулганд хуулийн төслийг өргөн барихад шуурхай хамтран ажиллах шаардлагатай байгааг хэллээ. 

 

   

 

Хуваалцах:
С.Солонго
С.Солонго

Энгийн, үнэн бодит, зөв мэдээлэл
Нийгмийн сайн сайхан, эерэг мэдээлэл
Гэгээн бүхнийг түүчээлэгч
Үнэний мөр, бурууд хурц
Үг үйлдэл нэгтийн төлөө
Нэгдмэл зорилго, нийтийн эрх ашгийн төлөө Enguun.mn

Сэтгэгдэл үлдээх

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Enguun.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сүүлд нэмэгдсэн мэдээ

Татварын бодлого иргэд, бизнес эрхлэгчдээ дэмжсэн, шударга, оновчтой байх ёстой
  • 3 хоногийн өмнө
Орон нутгийн эцэг эхчүүдийн анхааралд Хүүхдээ чанартай боловсрол, аюулгүй орчин, олон улсын түвшний сургалтад хамруулахыг хүсэж байна уу?
  • 4 хоногийн өмнө
“ХАР ТАМХИ, МАНСУУРУУЛАХ БОДИСТОЙ ХОЛБООТОЙ ГЭМТ ХЭРГИЙН ОНЦЛОГ, ОЛОН УЛСЫН ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТ” СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА
  • 1 долоо хоногийн өмнө
Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр Бүгд Найрамдах Хятад Ард Улсад ажлын айлчлал хийж байна
  • 1 долоо хоногийн өмнө
СОНГОХ ЭРХИЙН ӨДӨР 6 ДУГААР САРЫН 21
  • 1 долоо хоногийн өмнө
Эрсдэлийг илрүүлж, ээлтэй орчин бүрдүүлцгээе. Хүүхэд бүр аюулгүй орчинд өсөж, хөгжих эрхтэй.
  • 2 долоо хоногийн өмнө
ХОЙД БҮСИЙН ДОТООДЫН НИЙТ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ХЭМЖЭЭ 5.3 ИХ НАЯД ТӨГРӨГТ ХҮРЧЭЭ
  • 1 сарын өмнө
Энэхүү тарнийг үзсэн, урьсан, сонссон, хүрсэн бүхэн энэ насны аливаа барчад саад бүхэн амирлаад эцэс хойч насандаа муу заяанд үл унамуй..
  • 1 сарын өмнө
Шударга шалгаруулалт хэрэгтэй
  • 1 сарын өмнө
Эрдэнэт үйлдвэрийн татварын нэг хувь орон нутагт үлдэж, бүтээн байгуулалтууд өрнөж байна
  • 1 сарын өмнө