“Өвөлжилтийн бэлтгэл-Эрдэнэс Монгол нэгдэл” удирдах ажилтны зөвлөгөөн энэ сарын 10-нд болно

Эрдэнэт үйлдвэрийн 2023 оны эхний хагас жилийн үйл ажиллагаа, үйлдвэрлэл, эдийн засгийн үзүүлэлтүүдийн тайланг Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирал Г.Ёндон  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар болон “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Төлөөлөн Удирдах зөвлөлд танилцуулж байна.

Мөн өнөөдөр  Эрдэнэс Монгол нэгдсэн арга хэмжээ болно. Тус арга хэмжээг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан, Эрдэнэс Монгол ХХК-ийн Гүйцэтгэх захирал С.Наранцогт нар нээж төрийн байгууллагын хамтын ажиллагааны талаар илтгэл хэлэлцүүлэх юм. ЗГ-ын хэрэгжүүлэгч агентлаг, Татварын ерөнхий газрын дарга Б.Заяабал, СЯ-ны Татварын бодлогын газрын дарга Б.Тэлмүүн, СЯ-ны Хууль эрх зүйн газрын дарга З.Энхболд, ЗГ-ын хэрэгжүүлэгч агентлаг, Төрийн худалдан авах ажиллагааны газрын дарга Ц.Батзул нар илтгэл тавина.

Харин маргааш “Өвөлжилтийн бэлтгэл-Эрдэнэс Монгол нэгдэл” удирдах ажилтны зөвлөгөөн Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захиргааны 2-р байрны  Оюу танхимд болно. Нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан, Эрдэнэс Монгол ХХК-ийн ТУЗ-ийн дарга, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын Салбарын бодлого зохицуулалтын газрын дарга Ш.Мөнхцэрэн нар нээж Төрийн өмчит компаниудад хэрэгжүүлэх тэргүүлэх зорилт, Эрдэнэс Монгол нэгдлийн өвөлжилтийн бэлтгэл ажлын танилцуулгыг аж ахуйн нэгж тус бүр танилцуулах юм.

Тодруулбал “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК, Монголросцветмет” ТӨҮГ, “Багануур” ХК, “Шивээ овоо” ХК, Хөтөл “Цемент шохой” ТӨХК-иуд өвөлжилтийн бэлтгэл ажлаа танилцуулж зөвлөгөөнд оролцогчид  өвөлжилтийн бэлтгэл ажилтай холбоотой үүрэг чиглэл өгч санал бодлоо солилцох юм.  

Зочид төлөөлөгчид Эрдэнэт үйлдвэрийн үндсэн цехүүд болох Ил уурхай, Баяжуулах үйлдвэр болон үйлдвэрлэл, технологийн паркын үйл ажиллагаатай танилцаж зөвлөгөөний төгсгөлд Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан, Эрдэнэс Монгол ХХК-ийн ТУЗ-ийн дарга, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын Салбарын бодлого зохицуулалтын газрын дарга Ш.Мөнхцэрэн, Эрдэнэс Монгол ХХК-ийн Гүйцэтгэх захирал С.Наранцогт, Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирал Г.Ёндон нар үйлдвэрийн ажилчдын төлөөлөлтэй уулзаж санал бодлоо солилцох юм.  

 

Хуваалцах:
С.Солонго
С.Солонго

Энгийн, үнэн бодит, зөв мэдээлэл
Нийгмийн сайн сайхан, эерэг мэдээлэл
Гэгээн бүхнийг түүчээлэгч
Үнэний мөр, бурууд хурц
Үг үйлдэл нэгтийн төлөө
Нэгдмэл зорилго, нийтийн эрх ашгийн төлөө Enguun.mn

Сэтгэгдэл үлдээх

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Enguun.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сүүлд нэмэгдсэн мэдээ

2025 оны 11-р сард бүх нийтээр амрах хоёр өдөр байна
  • 2 хоногийн өмнө
Уул уурхайн салбарын мэргэжилтнүүд болон хөрөнгө оруулагч 150 гаруй төлөөлөгч оролцжээ
  • 1 долоо хоногийн өмнө
ЭЭЖ ХАДНЫ ДОМОГ
  • 2 долоо хоногийн өмнө
МАРТАЖ БОЛОХГҮЙ МАРТАХ УЧИРГҮЙ - 1945 оны аравдугаар сарын 20
  • 2 долоо хоногийн өмнө
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар ХОРЛООГИЙН ЦЭВЛЭЭ ТЭНГЭРТ ДЭВШЛЭЭ
  • 2 долоо хоногийн өмнө
Орхон аймгийн Ардчилсан намын санаачилгаар хэрэгжүүлж буй уг “PoliNext” залуу сэтгэгчдийн хөтөлбөртэй намын дарга танилцлаа
  • 1 сарын өмнө
“НИЙГМИЙН ХӨГЖИЛД ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ДУУ ХООЛОЙ” СУРГАЛТ, УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ өнөөдөр Орхон аймагт боллоо
  • 1 сарын өмнө
Ипотекийн зээлийн хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш нийт 10.1 их наяд төгрөгийн зээлийг 139 мянган өрхөд олгожээ
  • 1 сарын өмнө
Эрдэнэт үйлдвэрт “Тэрбум мод тарих” хөтөлбөрийн хүрээнд 1 сая мод тарьж, био нүүрсийг ашиглах боломжийг судлах санал гаргажээ
  • 1 сарын өмнө
Сургалтаар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ тендерийн шалгаруулалтын үйл ажиллагаандаа хиймэл оюун ухаан ашиглаж эхэлснийг онцоллоо
  • 1 сарын өмнө