МОНГОЛ УЛС АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН МЭРГЭЖИЛ СУРГАЛТ МЭДЭЭЛЛИЙН ТӨВТЭЙ БОЛЖ БАЙНА

 

 

"Аялал жуулчлалын салбарын мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв”-ийн барилын ажлыг явцад хяналт тавилаа. Тус барилыг 2023оны 11 сард бүрэн дуусгаж хүлээлгэн өгөхөөр ажиллаж байгаа бөгөөд цутгалтын ажил дууссан, ерөнхий гүйцэтгэл 40 хувьтай байна. 

    Уг төсөл нь БНСУ-ын аялал жуулчлалын төрийн өмчит корпорацын 100 хувийн буцалтгүй тусламжийн хүрээнд баригдаж байгаа. 

    Аялал жуулчлалын салбарын мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төв нь хоёр давхар бөгөөд нийт 1363.11м2 талбайд барилгын ажлыг гүйцэтгэж байгаа бөгөөд ногоон байгууламж, автомашины зогсоол бүхий цогцолбор байхаар зураг төслийн дагуу гүйцэтгэлийг хийж байна. 

    Төвийн нэгдүгээр давхарт 256 хүний суудалтай хурлын заал, аудио өрөө, үзэсгэлэнгийн танхим, зочид буудал, зоогийн газрын дадлагын танхим зэрэг байх бол хоёрдугаар давхарт хөдөө орон нутгаас ирсэн суралцагчид байрлах боломжтой дотуур байр, мэргэжлийн орчуулгын өрөө зэрэг байхаар төлөвлөсөн. Гадна талбайд жуулчны баазын дадлага, сургалт зохион байгуулах боломжтой 4 цомцог гэр байх бөгөөд суралцагчдад онол, дадлага хосолсон цогц хөтөлбөрт хамрагдах боломжийг бүрдүүлэх юм. 

  Монголын аялал жуулчлалын салбар мэргэжилтэй мэргэшсэн боловсон хүчин, ур чадвартай ажилтнаар хангагдаж, үйлчилгээний хүртээмж, чанарыг сайжруулахад тус төв нь ихээхэн  ач холбогдолтой. 

   “SHINHWA ENGINEERING & ARCHITECTURE” CO.LTD-ийн Барилгын удирдлагын хэлтсийн дарга Парк, Чан Мо тус төсвийн барилгын явцад хяналт тавин Монгол Улсад ажиллаж байгаад бөгөөд БОАЖ-ын Сайдад явцын мэдээлэл танилцуулгыг өглөө. 

Хуваалцах:
С.Солонго
С.Солонго

Энгийн, үнэн бодит, зөв мэдээлэл
Нийгмийн сайн сайхан, эерэг мэдээлэл
Гэгээн бүхнийг түүчээлэгч
Үнэний мөр, бурууд хурц
Үг үйлдэл нэгтийн төлөө
Нэгдмэл зорилго, нийтийн эрх ашгийн төлөө Enguun.mn

Сэтгэгдэл үлдээх

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Enguun.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сүүлд нэмэгдсэн мэдээ

2025 оны 11-р сард бүх нийтээр амрах хоёр өдөр байна
  • 2 хоногийн өмнө
Уул уурхайн салбарын мэргэжилтнүүд болон хөрөнгө оруулагч 150 гаруй төлөөлөгч оролцжээ
  • 1 долоо хоногийн өмнө
ЭЭЖ ХАДНЫ ДОМОГ
  • 2 долоо хоногийн өмнө
МАРТАЖ БОЛОХГҮЙ МАРТАХ УЧИРГҮЙ - 1945 оны аравдугаар сарын 20
  • 2 долоо хоногийн өмнө
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар ХОРЛООГИЙН ЦЭВЛЭЭ ТЭНГЭРТ ДЭВШЛЭЭ
  • 2 долоо хоногийн өмнө
Орхон аймгийн Ардчилсан намын санаачилгаар хэрэгжүүлж буй уг “PoliNext” залуу сэтгэгчдийн хөтөлбөртэй намын дарга танилцлаа
  • 1 сарын өмнө
“НИЙГМИЙН ХӨГЖИЛД ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ДУУ ХООЛОЙ” СУРГАЛТ, УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ өнөөдөр Орхон аймагт боллоо
  • 1 сарын өмнө
Ипотекийн зээлийн хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш нийт 10.1 их наяд төгрөгийн зээлийг 139 мянган өрхөд олгожээ
  • 1 сарын өмнө
Эрдэнэт үйлдвэрт “Тэрбум мод тарих” хөтөлбөрийн хүрээнд 1 сая мод тарьж, био нүүрсийг ашиглах боломжийг судлах санал гаргажээ
  • 1 сарын өмнө
Сургалтаар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ тендерийн шалгаруулалтын үйл ажиллагаандаа хиймэл оюун ухаан ашиглаж эхэлснийг онцоллоо
  • 1 сарын өмнө