САЛБАРЫН ХЯНАЛТЫН УЛСЫН БАЙЦААГЧИД БОЛОН ОРОН НУТГИЙН ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗРЫН АЛБАН ХААГЧИДТАЙ УУЛЗАВ

 

      Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 417 тоот тогтоолоор Мэргэжлийн хяналтын байгууллагын үйл ажиллагааг 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгож татан буулгахаар шийдвэрлэсэн. Улмаар хяналтын чиг үүргийг яамд болон тэдгээрийн харьяа байгууллагуудад шилжүүлснээр геологи, уул уурхай, газрын тос, хийн хяналтын асуудал Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд харьяалагдах болсон. 
 
     Үүнтэй холбогдуулан салбарын сайд Ж.Ганбаатар хяналтын асуудал хариуцсан албан хаагчид, мэргэжилтнүүдтэй уулзаж, үүрэг чиглэл өглөө. 

      Тэрбээр, хяналтын асуудал яамны харьяанд ирснээр “бодлого тодорхойлох-хэрэгжүүлэх-хяналт тавих” цогц үйл ажиллагаа явуулах боломж бүрдэж байна. Тиймээс зөвхөн “хянана, шалгана” гэдэг байсан ойлголтоос салж, “бодлого тодорхойлоход шаардлагатай бодит мэдээ, факт цуглуулах, санал гаргах”, “тодорхойлсон бодлогыг хэрэгжүүлэх, хэрэгжилтэд зөвлөн туслах”, “үр дүнд хяналт тавих” гэсэн циклээр ажиллах шаардлагатай. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны зүгээс салбарын хууль эрх зүйн тогтвортой байдлыг хангах, хариуцлагатай уул уурхайг төлөвшүүлэх, хөрөнгө оруулалтын орчинг сайжруулах чиглэлийг баримтлан ажиллаж байна. Иймд хуулийн хэрэгжилтийг сайтар анхаарч, гарч байгаа хийдэл, зөрчил, ойлгомжгүй байдал бүрд дүгнэлт хийж, асуудлыг шийдвэрлэж ажиллах, хариуцлагагүй уул уурхайтай хатуу тэмцэх, хөрөнгө оруулагчдад ээлтэй нөхцөлийг бүрдүүлэхэд анхаарах хэрэгтэй гэв. 

      Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 295 дугаар тогтоолоор орон нутаг дахь төлөөлөгчийн газрыг бүсчилсэн байдлаар зохион байгуулахаар бүтэц, орон тоо нэмэгдсэн. Үүний дагуу Дорнод, Өмнөговь, Дорноговь, Сэлэнгэ, Ховд аймгуудад АМГТГ-ын Төлөөлөгчийн газрыг байгуулсан бөгөөд эдгээр байгууллагууд аймгуудын улсын байцаагч нартай нягт уялдаа холбоотой ажиллах шаардлагатайг сайд Ж.Ганбаатар  уулзалтын үеэр онцоллоо.


Эх сурвалж: Уул уурхай хүнд үйлдвэрийн яа 

Хуваалцах:
С.Солонго
С.Солонго

Энгийн, үнэн бодит, зөв мэдээлэл
Нийгмийн сайн сайхан, эерэг мэдээлэл
Гэгээн бүхнийг түүчээлэгч
Үнэний мөр, бурууд хурц
Үг үйлдэл нэгтийн төлөө
Нэгдмэл зорилго, нийтийн эрх ашгийн төлөө Enguun.mn

Сэтгэгдэл үлдээх

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Enguun.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сүүлд нэмэгдсэн мэдээ

Орос 19-р сургуулийн охин Миссийн титмийн эзэн боллоо
  • 1 сарын өмнө
2025 оны 11-р сард бүх нийтээр амрах хоёр өдөр байна
  • 1 сарын өмнө
Уул уурхайн салбарын мэргэжилтнүүд болон хөрөнгө оруулагч 150 гаруй төлөөлөгч оролцжээ
  • 2 сарын өмнө
ЭЭЖ ХАДНЫ ДОМОГ
  • 2 сарын өмнө
МАРТАЖ БОЛОХГҮЙ МАРТАХ УЧИРГҮЙ - 1945 оны аравдугаар сарын 20
  • 2 сарын өмнө
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар ХОРЛООГИЙН ЦЭВЛЭЭ ТЭНГЭРТ ДЭВШЛЭЭ
  • 2 сарын өмнө
Орхон аймгийн Ардчилсан намын санаачилгаар хэрэгжүүлж буй уг “PoliNext” залуу сэтгэгчдийн хөтөлбөртэй намын дарга танилцлаа
  • 2 сарын өмнө
“НИЙГМИЙН ХӨГЖИЛД ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ДУУ ХООЛОЙ” СУРГАЛТ, УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ өнөөдөр Орхон аймагт боллоо
  • 2 сарын өмнө
Ипотекийн зээлийн хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш нийт 10.1 их наяд төгрөгийн зээлийг 139 мянган өрхөд олгожээ
  • 2 сарын өмнө
Эрдэнэт үйлдвэрт “Тэрбум мод тарих” хөтөлбөрийн хүрээнд 1 сая мод тарьж, био нүүрсийг ашиглах боломжийг судлах санал гаргажээ
  • 2 сарын өмнө