Хүнд даацын өөрөө буулгагч автомашины 20 хувийг шинэчилнэ

 

 

     Авто тээврийн цехийн  хамт олон өнгөрсөн оны үйлдвэрлэл, эдийн засгийн тайлан балансаа  95,5 хувьтай хамгаалжээ. 2022 онд  уулын цул тээвэрлэлт, хүдэр, хөрс тээвэрлэлтийн төлөвлөгөөг тус бүр 101, 1-ээс дээш хувьтай биелүүлсэн байна. Тус хамт олон  2023  онд  29 сая м3 уулын цул тээвэрлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна. Үүнтэй холбоотойгоор 2022 оны тодотголоор батлагдсан хүнд даацын өөрөө буулгагч дөрөв,  энэ онд батлагдсан зургаа, нийт хүнд даацын   өөрөө буулгагч 10 автомашин худалдан авч, угсарч, ашиглалтад оруулах юм. 

     Энэ  нь нийт паркийн 20-25 хувь  юм.  Эрдэнэт үйлдвэрт  ашигладаг  өөрөө буулгагч 36 БеЛАЗ автомашины 90 орчим хувь нь камминз хөдөлгүүртэй. Монголд цорын ганц камминсыг төлөөлдөг “Камминс Монголиа” ХХК    компанийн удирдлагууд  Автотээврийн цехийн энэ төрлийн хөдөлгүүрүүдийн засвар, үйлчилгээ, тоног төхөөрөмжтэй танилцсан юм. 

      Энэ  талаар  Авто тээврийн цехийн дарга Я.Дамдиндорж: “Манай Автотээврийн цех  камминс хөдөлгүүрийг олон жил засварласан туршлагатай ажилчидтай. Бид өөрсдийн хүчээр  Камминс хөдөлгүүрийн засвар, түлшний аппаратур засвар, тахир гол өнгөлгөө, форсункны цэвэрлэгээ засвар, мөн тохиргоо хийдэг.

       Түүнчлэн хөдөлгүүрт  их засвар хийсний дараа стендээ ашиглан туршиж  зүгшрүүлдэг. “Камминс Монголиа”   компанийнхан “Ийм цогц  засварын газар байгаа нь  сайхан боломж” гэсэн.   Тэдний   удирдлагатай  бид  хамтран ажиллах санал солилцлоо. Үүний үр дүнд  бид шаардлагатай зарим засварт  ажилчдаа сургах,  тухайн компани  манайд  хөдөлгүүрийн засварт ажилчдаа дадлагажуулахаар тохиролцсон" гэж мэдээллээ. 

Я.Энх

Хуваалцах:
С.Солонго
С.Солонго

Энгийн, үнэн бодит, зөв мэдээлэл
Нийгмийн сайн сайхан, эерэг мэдээлэл
Гэгээн бүхнийг түүчээлэгч
Үнэний мөр, бурууд хурц
Үг үйлдэл нэгтийн төлөө
Нэгдмэл зорилго, нийтийн эрх ашгийн төлөө Enguun.mn

Сэтгэгдэл үлдээх

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Enguun.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сүүлд нэмэгдсэн мэдээ

2025 оны 11-р сард бүх нийтээр амрах хоёр өдөр байна
  • 3 хоногийн өмнө
Уул уурхайн салбарын мэргэжилтнүүд болон хөрөнгө оруулагч 150 гаруй төлөөлөгч оролцжээ
  • 2 долоо хоногийн өмнө
ЭЭЖ ХАДНЫ ДОМОГ
  • 2 долоо хоногийн өмнө
МАРТАЖ БОЛОХГҮЙ МАРТАХ УЧИРГҮЙ - 1945 оны аравдугаар сарын 20
  • 2 долоо хоногийн өмнө
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар ХОРЛООГИЙН ЦЭВЛЭЭ ТЭНГЭРТ ДЭВШЛЭЭ
  • 2 долоо хоногийн өмнө
Орхон аймгийн Ардчилсан намын санаачилгаар хэрэгжүүлж буй уг “PoliNext” залуу сэтгэгчдийн хөтөлбөртэй намын дарга танилцлаа
  • 1 сарын өмнө
“НИЙГМИЙН ХӨГЖИЛД ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ДУУ ХООЛОЙ” СУРГАЛТ, УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ өнөөдөр Орхон аймагт боллоо
  • 1 сарын өмнө
Ипотекийн зээлийн хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш нийт 10.1 их наяд төгрөгийн зээлийг 139 мянган өрхөд олгожээ
  • 1 сарын өмнө
Эрдэнэт үйлдвэрт “Тэрбум мод тарих” хөтөлбөрийн хүрээнд 1 сая мод тарьж, био нүүрсийг ашиглах боломжийг судлах санал гаргажээ
  • 1 сарын өмнө
Сургалтаар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ тендерийн шалгаруулалтын үйл ажиллагаандаа хиймэл оюун ухаан ашиглаж эхэлснийг онцоллоо
  • 1 сарын өмнө