Спортын шилдэг бүтцийн нэгжүүдийг шалгарууллаа

Эрдэнэт үйлдвэр байгуулагдсан цагаас эхлэн спортын төрлүүдээр спартакиад зохион байгуулж ажилчдаа спортын тэмцээн уралдаанд хамруулдаг уламжлалтай.

Спортын 42-р спартакиад, Өвлийн 13-р спартакиадад амжилттай оролцсон бүтцийн нэгжүүд, баг хамт олонд баяр хүргэж шагнал гардуулах ёслол өнөөдөр боллоо.

Шагналыг Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын Ерөнхий захирал Г.Ёндон, Хамтын ажиллагаа нийгмийн харилцааны газрын дарга Ц.Бат-Энх , Спорт цогцолборын дарга Ш.Даваахүү нар гардуулж өглөө.

Оны турш спортын 15 төрлөөр 28 бүтцийн нэгжийн 4620 ажилтан Эрдэнэт үйлдвэрийн 42-р спартакиадад оролцлоо. Том цехүүдийг манлайлж тэргүүн байрыг Баяжуулах үйлдвэрийн хамт олон эзэллээ. Удаах байруудыг Засвар механикийн завод, Ил уурхайн баг хамт олон эзэлж цом, өргөмжлөл, мөнгөн шагналын эзэд боллоо.

Жижиг цехүүдээс Цахилгаан цех нэгдүгээр байр, удаах байруудад Спорт цогцолбор, Гэрээт цагдаагийн хэлтсийн хамт олон шалгарч цом, өргөмжлөл мөнгөн шагналын эзэд боллоо.

Харин Өвлийн 13-р спартакиадад жижиг цехүүдээс 12-р цэцэрлэгийн баг хамт олон манлайлж, Оёдлын цех, Эрдэнэт цогцолбор дээд сургуулийн баг хамт олон удаах байруудыг эзэллээ. Том цехүүдээс Баяжуулах үйлдвэрийн баг хамт олон манлайлж Засвар механикийн завод, Авто тээврийн цехийн баг хамт олон удаах байруудад шалгарч цом, өргөмжлөл мөнгөн шагналын эзэд боллоо.

Энэ үеэр хамт олноо тэмцээн уралдаанд амжилттай зохион байгуулж, амжилттай оролцуулсан бүтцийн нэгжүүдийн арга зүйчдийг шагнаж урамшууллаа.

Хуваалцах:
С.Солонго
С.Солонго

Энгийн, үнэн бодит, зөв мэдээлэл
Нийгмийн сайн сайхан, эерэг мэдээлэл
Гэгээн бүхнийг түүчээлэгч
Үнэний мөр, бурууд хурц
Үг үйлдэл нэгтийн төлөө
Нэгдмэл зорилго, нийтийн эрх ашгийн төлөө Enguun.mn

Сэтгэгдэл үлдээх

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Enguun.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сүүлд нэмэгдсэн мэдээ

2025 оны 11-р сард бүх нийтээр амрах хоёр өдөр байна
  • 2 хоногийн өмнө
Уул уурхайн салбарын мэргэжилтнүүд болон хөрөнгө оруулагч 150 гаруй төлөөлөгч оролцжээ
  • 1 долоо хоногийн өмнө
ЭЭЖ ХАДНЫ ДОМОГ
  • 2 долоо хоногийн өмнө
МАРТАЖ БОЛОХГҮЙ МАРТАХ УЧИРГҮЙ - 1945 оны аравдугаар сарын 20
  • 2 долоо хоногийн өмнө
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар ХОРЛООГИЙН ЦЭВЛЭЭ ТЭНГЭРТ ДЭВШЛЭЭ
  • 2 долоо хоногийн өмнө
Орхон аймгийн Ардчилсан намын санаачилгаар хэрэгжүүлж буй уг “PoliNext” залуу сэтгэгчдийн хөтөлбөртэй намын дарга танилцлаа
  • 1 сарын өмнө
“НИЙГМИЙН ХӨГЖИЛД ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ДУУ ХООЛОЙ” СУРГАЛТ, УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ өнөөдөр Орхон аймагт боллоо
  • 1 сарын өмнө
Ипотекийн зээлийн хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш нийт 10.1 их наяд төгрөгийн зээлийг 139 мянган өрхөд олгожээ
  • 1 сарын өмнө
Эрдэнэт үйлдвэрт “Тэрбум мод тарих” хөтөлбөрийн хүрээнд 1 сая мод тарьж, био нүүрсийг ашиглах боломжийг судлах санал гаргажээ
  • 1 сарын өмнө
Сургалтаар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ тендерийн шалгаруулалтын үйл ажиллагаандаа хиймэл оюун ухаан ашиглаж эхэлснийг онцоллоо
  • 1 сарын өмнө