Оны эхний  сарын үйлдвэрлэлийн үндсэн үзүүлэлтүүдийн дүн мэдээ гарлаа







      Эрдэнэт үйлдвэрийн хамт олон 2023 оны 1-р сарын  сарын үйлдвэрлэлийн төлөвлөгөөний бодит гүйцэтгэлийг хэлэлцэн сар хаалтын хурлаа өнөөдөр хийлээ.
      Тайлант хугацаанд Ил уурхайн хамт олон 2387.0 мянган шоо метр уулын цул гаргаж төлөвлөгөөгөө 100.8 хувиар биелүүлэн хөрс хуулалтын төлөвлөгөөгөө 102.1хувиар биелүүллээ.
      Хөрс хуулалтын төлөвлөгөөг 100.01 хувиар, хүдэр олборлолтын төлөвлөгөөгөө 101.4 хувиар биелүүлэн хүдэр олборлолтын төлөвлөгөөг 100.3 хувиар биелүүллээ.  Баяжуулах үйлдвэрт 3170.0 мянган тонн хүдэр өгч төлөвлөгөөгөө 99.0  хувиар биелүүлсэн байна.
      Баяжуулах үйлдвэрийн хамт олон тайлант хугацаанд 3162 мянган тонн хүдэр боловсруулж төлөвлөгөөгөө 100.0  хувиар биелүүлэн хүдэр дэх металлын агуулгыг зэсээр 100.0, хувь молибденоор 109.5  хувь, металл авалт зэсээр 100.1 хувь, молибденоор 109.5 хувиар тус тус биелүүлсэн байна.
     Баяжмал гаргалтын төлөвлөгөөгөө зэсээр 100.0 хувьтай, молибденоор 100.1 хувиар биелүүлсэн байна.
     Баяжмал дахь металлууд зэсээр 100.1  хувьтай бол молибденоор 107.2  хувь, ачигдсан баяжмалын хуурай жин зэсийн баяжмал 100.1хувь, молибденийн баяжмал 108.2  хувиар тус тус биелүүлжээ.
      Ачигдсан баяжмал дахь металл зэсээр 100.5 хувьтай бол молибденоор 115.9 хувь, ачигдсан баяжмалын чанар 102.0 хувь, молибденоор 107.2   хувиар тус тус биелүүлжээ.
      Ийнхүү Эрдэнэт үйлдвэрийн хамт олон 2023 оны 1-р сарын үйлдвэрлэлийн төлөвлөгөөт бүх үзүүлэлтүүдээ 99.01-115.9 хүртэл  хувиар биелүүлсэн амжилттай 2-р сарын ажилдаа ороод байна гэж  "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын Үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Т.Түмэн-Өлзий мэдээллээ.

Хуваалцах:
Д.Асралт
Д.Асралт

Энгийн, үнэн бодит, зөв мэдээлэл
Нийгмийн сайн сайхан, эерэг мэдээлэл
Гэгээн бүхнийг түүчээлэгч
Үнэний мөр, бурууд хурц
Үг үйлдэл нэгтийн төлөө
Нэгдмэл зорилго, нийтийн эрх ашгийн төлөө Enguun.mn

Сэтгэгдэл үлдээх

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Enguun.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сүүлд нэмэгдсэн мэдээ

Татварын бодлого иргэд, бизнес эрхлэгчдээ дэмжсэн, шударга, оновчтой байх ёстой
  • 3 хоногийн өмнө
Орон нутгийн эцэг эхчүүдийн анхааралд Хүүхдээ чанартай боловсрол, аюулгүй орчин, олон улсын түвшний сургалтад хамруулахыг хүсэж байна уу?
  • 4 хоногийн өмнө
“ХАР ТАМХИ, МАНСУУРУУЛАХ БОДИСТОЙ ХОЛБООТОЙ ГЭМТ ХЭРГИЙН ОНЦЛОГ, ОЛОН УЛСЫН ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТ” СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА
  • 1 долоо хоногийн өмнө
Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр Бүгд Найрамдах Хятад Ард Улсад ажлын айлчлал хийж байна
  • 1 долоо хоногийн өмнө
СОНГОХ ЭРХИЙН ӨДӨР 6 ДУГААР САРЫН 21
  • 1 долоо хоногийн өмнө
Эрсдэлийг илрүүлж, ээлтэй орчин бүрдүүлцгээе. Хүүхэд бүр аюулгүй орчинд өсөж, хөгжих эрхтэй.
  • 2 долоо хоногийн өмнө
ХОЙД БҮСИЙН ДОТООДЫН НИЙТ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ХЭМЖЭЭ 5.3 ИХ НАЯД ТӨГРӨГТ ХҮРЧЭЭ
  • 1 сарын өмнө
Энэхүү тарнийг үзсэн, урьсан, сонссон, хүрсэн бүхэн энэ насны аливаа барчад саад бүхэн амирлаад эцэс хойч насандаа муу заяанд үл унамуй..
  • 1 сарын өмнө
Шударга шалгаруулалт хэрэгтэй
  • 1 сарын өмнө
Эрдэнэт үйлдвэрийн татварын нэг хувь орон нутагт үлдэж, бүтээн байгуулалтууд өрнөж байна
  • 1 сарын өмнө