Ипотекийн зээлийн хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш нийт 10.1 их наяд төгрөгийн зээлийг 139 мянган өрхөд олгожээ

 Монголбанк, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын болон Сангийн яам, Монголын Ипотекийн корпорацийн орон сууцны ипотекийн зээлийн хөтөлбөрийн нийслэл хот болон орон нутагт хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа, санхүүжилтийн тогтолцоо, орон сууцны төсөл, хөтөлбөрүүдийн талаар ярилцлаа.  Ипотекийн зээлийн хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш нийт 10.1 их наяд төгрөгийн зээлийг 139 мянган өрхөд олгоод байгаа аж. Энэ зээлийн дундаж хугацаа 17.7 жил байгаа бөгөөд 2023 оноос орон нутагт 3.0 хувийн хүүгийн татаастай зээл олгож байна. Банкны систем дэх зээлийн бүтээгдэхүүнүүдийн дотор ипотекийн зээл өндөр чанартайд тооцогддог бөгөөд 95.1 хувь нь хэвийн, 4.6 хувь нь хугацаа хэтэрсэн, 0.3 хувь нь чанаргүй зээлийн ангилалд хамаарч байна.

 Өнгөрсөн оны хоёрдугаар улирлаас ипотекийн зээлийн санхүүжилт нэмэгдсэн дүнтэй байгаа ба дөрөвдүгээр улиралд банкны системийн өсөлт 33.1 хувьд хүрсний дотор ипотекийн зээл 23.9 хувиар өсчээ. 

Шинээр олгосон зээл 2024 онд өмнөх оноос 1.5 дахин нэмэгдсэн бол 2025 оны есдүгээр сарын байдлаар ипотекийн зээл авах 4.9 их наяд төгрөгийн шийдвэрлэгдээгүй хүсэлт хуримтлагджээ.

Хуваалцах:
С.Солонго
С.Солонго

Энгийн, үнэн бодит, зөв мэдээлэл
Нийгмийн сайн сайхан, эерэг мэдээлэл
Гэгээн бүхнийг түүчээлэгч
Үнэний мөр, бурууд хурц
Үг үйлдэл нэгтийн төлөө
Нэгдмэл зорилго, нийтийн эрх ашгийн төлөө Enguun.mn

Сэтгэгдэл үлдээх

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Enguun.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сүүлд нэмэгдсэн мэдээ

2025 оны 11-р сард бүх нийтээр амрах хоёр өдөр байна
  • 2 хоногийн өмнө
Уул уурхайн салбарын мэргэжилтнүүд болон хөрөнгө оруулагч 150 гаруй төлөөлөгч оролцжээ
  • 1 долоо хоногийн өмнө
ЭЭЖ ХАДНЫ ДОМОГ
  • 2 долоо хоногийн өмнө
МАРТАЖ БОЛОХГҮЙ МАРТАХ УЧИРГҮЙ - 1945 оны аравдугаар сарын 20
  • 2 долоо хоногийн өмнө
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар ХОРЛООГИЙН ЦЭВЛЭЭ ТЭНГЭРТ ДЭВШЛЭЭ
  • 2 долоо хоногийн өмнө
Орхон аймгийн Ардчилсан намын санаачилгаар хэрэгжүүлж буй уг “PoliNext” залуу сэтгэгчдийн хөтөлбөртэй намын дарга танилцлаа
  • 1 сарын өмнө
“НИЙГМИЙН ХӨГЖИЛД ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ДУУ ХООЛОЙ” СУРГАЛТ, УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ өнөөдөр Орхон аймагт боллоо
  • 1 сарын өмнө
Ипотекийн зээлийн хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш нийт 10.1 их наяд төгрөгийн зээлийг 139 мянган өрхөд олгожээ
  • 1 сарын өмнө
Эрдэнэт үйлдвэрт “Тэрбум мод тарих” хөтөлбөрийн хүрээнд 1 сая мод тарьж, био нүүрсийг ашиглах боломжийг судлах санал гаргажээ
  • 1 сарын өмнө
Сургалтаар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ тендерийн шалгаруулалтын үйл ажиллагаандаа хиймэл оюун ухаан ашиглаж эхэлснийг онцоллоо
  • 1 сарын өмнө