Эрдэс баялгийн салбарын урт хугацааны хөгжлийн чиг хандлагыг тодорхойлно

Монгол Улсын эдийн засгийн суурь, хөгжлийн үндэс нь уул уурхай, эрдэс баялагийн салбар билээ. Эрдэс баялгийн салбарт тогтвортой хөгжил, хариуцлагатай уул уурхайг төлөвшүүлэх, байгаль орчин, нийгэм эдийн засгийн тэнцвэртэй хөгжлийг хангахад салбарынхан харилцан туршлагаасаа хуваалцан, харилцан зөвлөлдөж хэлэлцэх нь чухал. Иймээс эрдэс баялаг, уул уурхайн байгууллагуудын хамтын ажиллагаагаа бэхжүүлэх зорилгоор “Эрдэс баялгийн салбарын тогтвортой хөгжил” өндөр түвшний уулзалтыг Эрдэнэт үйлдвэрт  зохион байгуулж байна.  

Уулзалтыг Аж үйлдвэр эрдэс баялгийн яам, Монголын уул уурхайн үндэсний ассоциаци, Канад улсын уул уурхайн ассоциаци, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ хамтран зохион байгуулж байгаагаараа онцлог талтай.

Монгол Улсын тогтвортой хөгжлийн зорилт болон “Алсын хараа 2050”-д эрдэс баялгийн салбараас  оруулах хувь нэмэрийн талаар Аж үйлдвэр Эрдэс баялгийн сайд Г.Дамдинням танилцуулсан бол Дэлхий нийтэд тогтвортой уул уурхай руу шилжих боломжуудыг Канад улсын Уул уурхайн ассоциацийн ерөнхийлөгч Пиеррэ Граттон уулзалтад оролцогчдод танилцуулж мэдээлэл өглөө.

Улсын хэмжээнд  уул  уурхайн салбарыг түүчээлэгч “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Г.Ёндон, МАК ХХК-ийн Бодлогын зөвлөлийн дарга Б.Нямтайшир, , Оюу толгой ХХК-ийн Гүйцэтгэх захирал Дэйрдрэ Лингенфэлдер нар  Монгол Улсад тогтвортой уул уурхайн хөгжилд оруулах хувь нэмэр, тогтвортой хөгжлийн чиг хандлагын талаар танилцуулж санал бодлоо хуваалцахаас гадна  Монгол Улсын зэсийн салбарт тулгамдаж байгаа асуудлуудын талаар хэлэлцэн салбарын урт хугацааны хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох юм.  

Хуваалцах:
С.Солонго
С.Солонго

Энгийн, үнэн бодит, зөв мэдээлэл
Нийгмийн сайн сайхан, эерэг мэдээлэл
Гэгээн бүхнийг түүчээлэгч
Үнэний мөр, бурууд хурц
Үг үйлдэл нэгтийн төлөө
Нэгдмэл зорилго, нийтийн эрх ашгийн төлөө Enguun.mn

Сэтгэгдэл үлдээх

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Enguun.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сүүлд нэмэгдсэн мэдээ

2025 оны 11-р сард бүх нийтээр амрах хоёр өдөр байна
  • 2 хоногийн өмнө
Уул уурхайн салбарын мэргэжилтнүүд болон хөрөнгө оруулагч 150 гаруй төлөөлөгч оролцжээ
  • 1 долоо хоногийн өмнө
ЭЭЖ ХАДНЫ ДОМОГ
  • 2 долоо хоногийн өмнө
МАРТАЖ БОЛОХГҮЙ МАРТАХ УЧИРГҮЙ - 1945 оны аравдугаар сарын 20
  • 2 долоо хоногийн өмнө
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар ХОРЛООГИЙН ЦЭВЛЭЭ ТЭНГЭРТ ДЭВШЛЭЭ
  • 2 долоо хоногийн өмнө
Орхон аймгийн Ардчилсан намын санаачилгаар хэрэгжүүлж буй уг “PoliNext” залуу сэтгэгчдийн хөтөлбөртэй намын дарга танилцлаа
  • 1 сарын өмнө
“НИЙГМИЙН ХӨГЖИЛД ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ДУУ ХООЛОЙ” СУРГАЛТ, УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ өнөөдөр Орхон аймагт боллоо
  • 1 сарын өмнө
Ипотекийн зээлийн хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш нийт 10.1 их наяд төгрөгийн зээлийг 139 мянган өрхөд олгожээ
  • 1 сарын өмнө
Эрдэнэт үйлдвэрт “Тэрбум мод тарих” хөтөлбөрийн хүрээнд 1 сая мод тарьж, био нүүрсийг ашиглах боломжийг судлах санал гаргажээ
  • 1 сарын өмнө
Сургалтаар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ тендерийн шалгаруулалтын үйл ажиллагаандаа хиймэл оюун ухаан ашиглаж эхэлснийг онцоллоо
  • 1 сарын өмнө