Ажлын хэсэг байгуулахаар болжээ

ТӨРИЙН  БАЙГУУЛЛАГЫН АЛБАН ХААГЧДАД  ЦАЛИНГИЙН НЭМЭГДЭЛ ОЛГОХ АЖЛЫГ СУДЛАХ, ТООЦОО ХИЙХ АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛАХААР БОЛЖЭЭ

Орхон аймгийн  Засаг даргын зөвлөлийн хурлаар Цалингийн нэмэгдэл, Хүүхдийн мөнгөний олголт зэрэг асуудлаар холбогдох байгууллагуудын мэдээллийг сонслоо. 

Оны өмнө буюу  арванхоёрдугаар сарын 2-нд  аймгийн ИТХ-ын хуралдаанаар Нэгжийн тухай хууль, Төсвийн тухай хуулийн хүрээнд орон нутгийн төсөвт  байгууллага буюу орон нутгаас цалинждаг төрийн албан хаагчдын цалинг 2023 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн 40 хувиар нэмэгдүүлэхээр шийдвэрлэсэн. 

 Үүний дагуу Хот тохижуулах зэрэг орон нутгийн төсөвт байгууллагын ажилтан алба хаагчдын цалин 40 хувиар энэ сарын 1-ний өдрөөс нэмэгдсэн. 

Харин  улсын төсвөөс цалинждаг босоо удирдлагатай төрийн байгууллагуудын цалин нэмэгдээгүйгээс улбаатай цалингийн зөрүү үүсээд байгаа юм. 

Аймгийн удирдлагуудын хувьд төрийн  байгууллагын  бүх шатны ажилтан алба хаагчдын цалинг адил төвшинд нэмэх байр суурьтай байгаа. 

Тиймээс ажлын хэсэг  байгуулж  хууль эрх зүйн хүрээнд  боломж юу байгааг судлах, тооцоо судалгааг хийхээр болов. 

Хуваалцах:
С.Солонго
С.Солонго

Энгийн, үнэн бодит, зөв мэдээлэл
Нийгмийн сайн сайхан, эерэг мэдээлэл
Гэгээн бүхнийг түүчээлэгч
Үнэний мөр, бурууд хурц
Үг үйлдэл нэгтийн төлөө
Нэгдмэл зорилго, нийтийн эрх ашгийн төлөө Enguun.mn

Сэтгэгдэл үлдээх

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Enguun.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сүүлд нэмэгдсэн мэдээ

Татварын бодлого иргэд, бизнес эрхлэгчдээ дэмжсэн, шударга, оновчтой байх ёстой
  • 3 хоногийн өмнө
Орон нутгийн эцэг эхчүүдийн анхааралд Хүүхдээ чанартай боловсрол, аюулгүй орчин, олон улсын түвшний сургалтад хамруулахыг хүсэж байна уу?
  • 4 хоногийн өмнө
“ХАР ТАМХИ, МАНСУУРУУЛАХ БОДИСТОЙ ХОЛБООТОЙ ГЭМТ ХЭРГИЙН ОНЦЛОГ, ОЛОН УЛСЫН ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТ” СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА
  • 1 долоо хоногийн өмнө
Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр Бүгд Найрамдах Хятад Ард Улсад ажлын айлчлал хийж байна
  • 1 долоо хоногийн өмнө
СОНГОХ ЭРХИЙН ӨДӨР 6 ДУГААР САРЫН 21
  • 1 долоо хоногийн өмнө
Эрсдэлийг илрүүлж, ээлтэй орчин бүрдүүлцгээе. Хүүхэд бүр аюулгүй орчинд өсөж, хөгжих эрхтэй.
  • 2 долоо хоногийн өмнө
ХОЙД БҮСИЙН ДОТООДЫН НИЙТ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ХЭМЖЭЭ 5.3 ИХ НАЯД ТӨГРӨГТ ХҮРЧЭЭ
  • 1 сарын өмнө
Энэхүү тарнийг үзсэн, урьсан, сонссон, хүрсэн бүхэн энэ насны аливаа барчад саад бүхэн амирлаад эцэс хойч насандаа муу заяанд үл унамуй..
  • 1 сарын өмнө
Шударга шалгаруулалт хэрэгтэй
  • 1 сарын өмнө
Эрдэнэт үйлдвэрийн татварын нэг хувь орон нутагт үлдэж, бүтээн байгуулалтууд өрнөж байна
  • 1 сарын өмнө