“Эрдэс баялгийн салбарын шинэ мөчлөг-Хариуцлагатай уул уурхайн эрин үе"    Уул уурхайн долоо хоног

       Монголын уул уурхайн салбарын хамгийн том арга хэмжээ болох “Уул уурхайн долоо хоног - Mining Week & MinePro 2025” олон улсын үзэсгэлэн, чуулга уулзалт нь 2025 оны 9 дүгээр сарын 11-13-ны өдрүүдэд Налайх дүүрэг Тайж хайрханы бэлд зохион байгуулагдана.

 

    “Эрдэс баялгийн салбарын шинэ мөчлөг: Хариуцлагатай уул уурхайн эрин үе” сэдвийн дор болох уг арга хэмжээ нь салбарын бодлого тодорхойлогчид, хөрөнгө оруулагчид, мэргэжлийн байгууллагууд, хувийн хэвшил, олон улсын түншүүдийг нэг дор цуглуулж, хамтын ажиллагааг бэхжүүлэх чухал талбар юм.

 

    Канад болон БНХАУ-ын Уул уурхайн ассоциациуд хамтран оролцож буй нь Монголын уул уурхайн салбарын олон улсын хамтын ажиллагаанд шинэ хуудас нээж байна.

 

    The Mining Association of Canada/ Канадын Уул уурхайн ассоциаци нь дэлхийн уул уурхайн салбарт голлох нөлөө бүхий байгууллагуудын нэг бөгөөд Монгол Улс нь тус холбооны “Тогтвортой уул уурхайн төлөө” (TSM/ТУУТ) стандартыг хэрэгжүүлж эхэлсэн 13 дахь улс юм. 

     БНХАУ нь “Focus Country” статустайгаар “MiningWeek & MinePro 2025” арга хэмжээнд оролцож буй бөгөөд хоёр улсын уул уурхайн салбар дахь хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалтын шинэ боломжуудыг тодорхойлох, гүнзгийрүүлэх чухал боломжийг бүрдүүлэх юм. 

 

 

 

 

Хэзээ: 9 сарын 11-13

Хаана: Налайх дүүрэг, Тайж Хайрхан

 

Хуваалцах:
С.Солонго
С.Солонго

Энгийн, үнэн бодит, зөв мэдээлэл
Нийгмийн сайн сайхан, эерэг мэдээлэл
Гэгээн бүхнийг түүчээлэгч
Үнэний мөр, бурууд хурц
Үг үйлдэл нэгтийн төлөө
Нэгдмэл зорилго, нийтийн эрх ашгийн төлөө Enguun.mn

Сэтгэгдэл үлдээх

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Enguun.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сүүлд нэмэгдсэн мэдээ

2025 оны 11-р сард бүх нийтээр амрах хоёр өдөр байна
  • 2 хоногийн өмнө
Уул уурхайн салбарын мэргэжилтнүүд болон хөрөнгө оруулагч 150 гаруй төлөөлөгч оролцжээ
  • 1 долоо хоногийн өмнө
ЭЭЖ ХАДНЫ ДОМОГ
  • 2 долоо хоногийн өмнө
МАРТАЖ БОЛОХГҮЙ МАРТАХ УЧИРГҮЙ - 1945 оны аравдугаар сарын 20
  • 2 долоо хоногийн өмнө
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар ХОРЛООГИЙН ЦЭВЛЭЭ ТЭНГЭРТ ДЭВШЛЭЭ
  • 2 долоо хоногийн өмнө
Орхон аймгийн Ардчилсан намын санаачилгаар хэрэгжүүлж буй уг “PoliNext” залуу сэтгэгчдийн хөтөлбөртэй намын дарга танилцлаа
  • 1 сарын өмнө
“НИЙГМИЙН ХӨГЖИЛД ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ДУУ ХООЛОЙ” СУРГАЛТ, УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ өнөөдөр Орхон аймагт боллоо
  • 1 сарын өмнө
Ипотекийн зээлийн хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш нийт 10.1 их наяд төгрөгийн зээлийг 139 мянган өрхөд олгожээ
  • 1 сарын өмнө
Эрдэнэт үйлдвэрт “Тэрбум мод тарих” хөтөлбөрийн хүрээнд 1 сая мод тарьж, био нүүрсийг ашиглах боломжийг судлах санал гаргажээ
  • 1 сарын өмнө
Сургалтаар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ тендерийн шалгаруулалтын үйл ажиллагаандаа хиймэл оюун ухаан ашиглаж эхэлснийг онцоллоо
  • 1 сарын өмнө