МБЭЭХ-ны удирдах зөвлөл болон бодлогын зөвлөлийн уулзалт хэлэлцүүлэг өнөөдөр эхэллээ.

Тус уулзалт хэлэлцүүлгийг МБЭЭХ-ны салбар зөвлөл, Орхон аймаг дахь БЭЭХ-оос санаачлан Орхон аймгийн ЗДТГ, Нийгмийн бодлогын хэлтэстэй хамтран зохион байгуулж байна.

Уулзалт Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захиргааны хоёрдугаар байрны Оюу танхимд болж байна. Орхон аймаг дахь Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн  холбооны тэргүүн Д.Баярчимэг уулзалт хэлэлцүүлгийг  нээж үг хэллээ.  

Мөн Монголын Бизнес эрхлэгчдийн холбооны Ерөнхийлөгч О.Заяа, Орхон аймгийн Засаг даргын орлогч М.Түмэнжаргал, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын Тамгын газрын дарга, Орхон аймгийн Эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн Д.Үүрийнтуяа нар уулзалт хэлэлцүүлэгт оролцогч, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд амжилт хүслээ.

Уулзалтын үеэр Монголын бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн холбооны Ерөнхийлөгч О.Заяаг Орхон аймгийн Засаг даргын Хүндэт тэмдгээр, Орхон аймгийн  Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн холбооны гишүүн "Жаргалант мах импекс" ХХК-ны захирал Ж.Анхбаярыг  Орхон аймгийн иргэдийн хурлын Иргэний төлөө шагналаар,   Хүнс хөдөө аж ахуйн яамны Тэргүүний  ажилтнаар Орхон аймаг дахь бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн холбооны гишүүн  “Мэт күүк” ХХК-ийн захирал Э.Энхтуяа нарыг тус тус   шагнаж урамшууллаа.Уулзалт хэлэлцүүлэг хоёр өдөр үргэлжилнэ.

 

Хуваалцах:
С.Солонго
С.Солонго

Энгийн, үнэн бодит, зөв мэдээлэл
Нийгмийн сайн сайхан, эерэг мэдээлэл
Гэгээн бүхнийг түүчээлэгч
Үнэний мөр, бурууд хурц
Үг үйлдэл нэгтийн төлөө
Нэгдмэл зорилго, нийтийн эрх ашгийн төлөө Enguun.mn

Сэтгэгдэл үлдээх

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Enguun.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сүүлд нэмэгдсэн мэдээ

2025 оны 11-р сард бүх нийтээр амрах хоёр өдөр байна
  • 2 хоногийн өмнө
Уул уурхайн салбарын мэргэжилтнүүд болон хөрөнгө оруулагч 150 гаруй төлөөлөгч оролцжээ
  • 1 долоо хоногийн өмнө
ЭЭЖ ХАДНЫ ДОМОГ
  • 2 долоо хоногийн өмнө
МАРТАЖ БОЛОХГҮЙ МАРТАХ УЧИРГҮЙ - 1945 оны аравдугаар сарын 20
  • 2 долоо хоногийн өмнө
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар ХОРЛООГИЙН ЦЭВЛЭЭ ТЭНГЭРТ ДЭВШЛЭЭ
  • 2 долоо хоногийн өмнө
Орхон аймгийн Ардчилсан намын санаачилгаар хэрэгжүүлж буй уг “PoliNext” залуу сэтгэгчдийн хөтөлбөртэй намын дарга танилцлаа
  • 1 сарын өмнө
“НИЙГМИЙН ХӨГЖИЛД ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ДУУ ХООЛОЙ” СУРГАЛТ, УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ өнөөдөр Орхон аймагт боллоо
  • 1 сарын өмнө
Ипотекийн зээлийн хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш нийт 10.1 их наяд төгрөгийн зээлийг 139 мянган өрхөд олгожээ
  • 1 сарын өмнө
Эрдэнэт үйлдвэрт “Тэрбум мод тарих” хөтөлбөрийн хүрээнд 1 сая мод тарьж, био нүүрсийг ашиглах боломжийг судлах санал гаргажээ
  • 1 сарын өмнө
Сургалтаар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ тендерийн шалгаруулалтын үйл ажиллагаандаа хиймэл оюун ухаан ашиглаж эхэлснийг онцоллоо
  • 1 сарын өмнө