Оюутын ордыг ашиглалтад оруулснаар Эрдэнэт үйлдвэрийн насжилт уртасна, хүдрийн нөөц нэмэгдэнэ

Эрдэнэт үйлдвэрийн хамт олон үйлдвэрлэлийн тасралтгүй үйл ажиллагааг алдагдуулахгүйгээр техник, технологийн болон инженерийн шугам сүлжээний шинэчлэл, өргөтгөл хийх, хүдрийн нөөцийг өсгөх, үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, үйлдвэржилтийн бодлогыг хэрэгжүүлэх, шинээр ажлын байр бий болгох зэрэг үйл ажиллагааны өргөн хүрээнд бүтээн байгуулалт, төсөл, хөтөлбөрийг 2031 он хүртэл хугацаанд хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

Уурхайн нөхцөл байдлыг сайжруулах хүдрийн нөөц баялгийг нэмэгдүүлэх чиглэлээр гүйцэтгэж байгаа ажлын нэг нь  Оюутын ордын нарийвчилсан хайгуулын ажил юм. Өнөөдрийн байдлаар Оюутын орд газарт 15 мянга гаруй тууш метр өрөмдлөгийн ажил хийж гүйцэтгээд байна.

Оюутын ордыг ашиглалтад оруулснаар Эрдэнэт үйлдвэрийн насжилт уртасна, хүдрийн нөөц нэмэгдэх юм. Эрдэнэтийн овоо ордын зүүн өмнөд хэсэгт байралх Оюутын ордын нарийвчилсан хайгуулаар геологийн нөөц түүнд тулгуурласан үйлдвэрлэлийн нөөцийг тогтоохоор ажиллаж байна. Үйлдвэрлэлийн нөөцөөр үйлдвэрийн ажиллах хугацаа уртсах тул үе шаттайгаар нарийн тооцооллоор судалгааны ажил хийгдэх юм. Нарийвчилсан хайгуулын ажлыг богино хугацаанд үр дүнтэй хийж дуусгахаар төлөвлөжээ. Өнгөрөгч таван сард энэ ажлыг эхлүүлж төлөвлөсөн хэмжээнд өрөмдлөгийн ажлаа амжилттай хийж гүйцэтгэж байна. Үүний дараа гүний болон уурхайн хязгаарын өрөмдлөгүүдийг шат дараатай хийж гурван жилийн хугацаанд Оюутын ордын нарийвчилсан хайгуул, ашиглалтад бэлтгэх ажлыг хийж гүйцэтгэхээр төлөвлөжээ.

 

 

 

 

Хуваалцах:
С.Солонго
С.Солонго

Энгийн, үнэн бодит, зөв мэдээлэл
Нийгмийн сайн сайхан, эерэг мэдээлэл
Гэгээн бүхнийг түүчээлэгч
Үнэний мөр, бурууд хурц
Үг үйлдэл нэгтийн төлөө
Нэгдмэл зорилго, нийтийн эрх ашгийн төлөө Enguun.mn

Сэтгэгдэл үлдээх

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Enguun.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сүүлд нэмэгдсэн мэдээ

2025 оны 11-р сард бүх нийтээр амрах хоёр өдөр байна
  • 2 хоногийн өмнө
Уул уурхайн салбарын мэргэжилтнүүд болон хөрөнгө оруулагч 150 гаруй төлөөлөгч оролцжээ
  • 1 долоо хоногийн өмнө
ЭЭЖ ХАДНЫ ДОМОГ
  • 2 долоо хоногийн өмнө
МАРТАЖ БОЛОХГҮЙ МАРТАХ УЧИРГҮЙ - 1945 оны аравдугаар сарын 20
  • 2 долоо хоногийн өмнө
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар ХОРЛООГИЙН ЦЭВЛЭЭ ТЭНГЭРТ ДЭВШЛЭЭ
  • 2 долоо хоногийн өмнө
Орхон аймгийн Ардчилсан намын санаачилгаар хэрэгжүүлж буй уг “PoliNext” залуу сэтгэгчдийн хөтөлбөртэй намын дарга танилцлаа
  • 1 сарын өмнө
“НИЙГМИЙН ХӨГЖИЛД ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ДУУ ХООЛОЙ” СУРГАЛТ, УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ өнөөдөр Орхон аймагт боллоо
  • 1 сарын өмнө
Ипотекийн зээлийн хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш нийт 10.1 их наяд төгрөгийн зээлийг 139 мянган өрхөд олгожээ
  • 1 сарын өмнө
Эрдэнэт үйлдвэрт “Тэрбум мод тарих” хөтөлбөрийн хүрээнд 1 сая мод тарьж, био нүүрсийг ашиглах боломжийг судлах санал гаргажээ
  • 1 сарын өмнө
Сургалтаар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ тендерийн шалгаруулалтын үйл ажиллагаандаа хиймэл оюун ухаан ашиглаж эхэлснийг онцоллоо
  • 1 сарын өмнө