“ЭРДЭНЭТ ЦОГЦОЛБОР” ДЭЭД СУРГУУЛИЙН “ЭРДМИЙН БАЯР” БОЛЖ ШУТИС, МУИС-ЫН ТӨГСӨГЧ НАР РОМБО, ДИПЛОМОО ГАРДЛАА

 

     “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын дэргэдэх, ШУТИС-ийн харьяа, Шагдарын Отгонбилэгийн нэрэмжит “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн 2022-2023 оны хичээлийн жилийн намрын улирлын 24 дэх төгсөлт, “Эрдмийн баяр” ёслол, хүндэтгэлийн үйл ажиллагаа өчигдөр Соёл, урлагийн цогцолборын их танхимд зохион байгуулагдлаа. 

     Эрдмийн баярт “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын удирдлагууд, сургуулийн эрдмийн зөвлөлийн гишүүд, доктор, профессор, эрдэмтэн багш нар оролцож, төгсөгчдөд ромбо, дипломыг нь гардуулан, амжилт хүсэж, баяр хүргэлээ.  
      Тус сургуулийг энэ жил 3,2-оос дээш үнэлгээний голч дүнтэй төгссөн гурван төгсөгч Эрдэнэт үйлдвэрт ажиллах урилга гардан авлаа. “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийг Цахилгаан системийн автоматжуулалт мэргэжлээр онц дүнтэй төгссөн Пүрэвсүрэнгийн Ганзаяа, Паньджүгний Дорж, Цахилгааны инженер мэргэжлээр онц дүнтэй төгссөн Энэбишийн Долгормаа нарт Эрдэнэт үйлдвэрт ажиллах батламжийг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Г.Ёндон гардуулан өгсөн.

     Монгол улсын Засгийн газрын тогтоолоор МУИС-ийн Эрдэнэт сургуулийг “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн бүрэлдэхүүнд нэгтгэх шийдвэр гарсан. Эрдмийн баярын үеэр тус сургуулийн 59 багш, ажилтанд, Эрдэнэт үйлдвэрийн шинэ ажилтны тэмдэг, дэвтэр, дурсгалын зүйл гардуулан өглөө.  

     Энэ хичээлийн жилийн намрын улиралд ШУТИС болон МУИС-ийг магистрын 7 хөтөлбөрөөр 64, бакалаврын 6 хөтөлбөрөөр 33, нийт 97 төгсөгч ийнхүү нэг дор дипломоо гардан авч байгаа нь энэ удаагийн “Эрдмийн баяр”-ын онцлог боллоо. 

 

Хуваалцах:
А.Бат
А.Бат

Энгийн, үнэн бодит, зөв мэдээлэл
Нийгмийн сайн сайхан, эерэг мэдээлэл
Гэгээн бүхнийг түүчээлэгч
Үнэний мөр, бурууд хурц
Үг үйлдэл нэгтийн төлөө
Нэгдмэл зорилго, нийтийн эрх ашгийн төлөө Enguun.mn

Сэтгэгдэл үлдээх

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Enguun.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сүүлд нэмэгдсэн мэдээ

Татварын бодлого иргэд, бизнес эрхлэгчдээ дэмжсэн, шударга, оновчтой байх ёстой
  • 3 хоногийн өмнө
Орон нутгийн эцэг эхчүүдийн анхааралд Хүүхдээ чанартай боловсрол, аюулгүй орчин, олон улсын түвшний сургалтад хамруулахыг хүсэж байна уу?
  • 4 хоногийн өмнө
“ХАР ТАМХИ, МАНСУУРУУЛАХ БОДИСТОЙ ХОЛБООТОЙ ГЭМТ ХЭРГИЙН ОНЦЛОГ, ОЛОН УЛСЫН ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТ” СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА
  • 1 долоо хоногийн өмнө
Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр Бүгд Найрамдах Хятад Ард Улсад ажлын айлчлал хийж байна
  • 1 долоо хоногийн өмнө
СОНГОХ ЭРХИЙН ӨДӨР 6 ДУГААР САРЫН 21
  • 1 долоо хоногийн өмнө
Эрсдэлийг илрүүлж, ээлтэй орчин бүрдүүлцгээе. Хүүхэд бүр аюулгүй орчинд өсөж, хөгжих эрхтэй.
  • 2 долоо хоногийн өмнө
ХОЙД БҮСИЙН ДОТООДЫН НИЙТ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ХЭМЖЭЭ 5.3 ИХ НАЯД ТӨГРӨГТ ХҮРЧЭЭ
  • 1 сарын өмнө
Энэхүү тарнийг үзсэн, урьсан, сонссон, хүрсэн бүхэн энэ насны аливаа барчад саад бүхэн амирлаад эцэс хойч насандаа муу заяанд үл унамуй..
  • 1 сарын өмнө
Шударга шалгаруулалт хэрэгтэй
  • 1 сарын өмнө
Эрдэнэт үйлдвэрийн татварын нэг хувь орон нутагт үлдэж, бүтээн байгуулалтууд өрнөж байна
  • 1 сарын өмнө