АЗИЙН НААДМЫН ТАМИРЧДЫН ТОСГОНД  МОНГОЛЫН ТУГ МАНДЛАА

 

БНХАУ-ын Ханжоу хотноо Азийн наадамд оролцох манай тивийн Үндэсний олимпын хороодын баг тамирчид тамирчдын тосгондоо цугласаар байна. 

Монголын баг тамирчдад хүндэтгэл үзүүлж, туг өргөх ёслол “Ханжоу 2022” Азийн наадмын тамирчдын тосгонд өнөөдөр зохион байгуулагдлаа.

Ёслолоор Тамирчдын тосгоны дарга Ли Хуолин “Ханжоу 2022” Азийн наадмын тамирчдын тосгон нь 20,000 хүнийг хүлээн авах хүчин чадалтай, 1,000 гаруй сайн дурын ажилтнууд нийт баг тамирчдын тав тух, мэдээ мэдээллээр хангаж олон талт үйлчилгээ үзүүлж буйг онцоллоо. Түүнчлэн баг тамирчид тамирчдын тосгонд Хятадын өв соёл, ёс заншилтай танилцах боломжтойг дуулгаж, Монголын баг тамирчдад амжилт хүсэв.

Энэ үеэр Монголын багийн ахлагч А.Ганбаатар Хятадын "CCTV"-д өгсөн ярилцлагадаа халуун дотно хүлээн авсанд талархал илэрхийлж, энэ удаагийн наадамд Монголын баг түүхэндээ хамгийн том бүрэлдэхүүнтэй оролцож байгааг онцлон өндөр амжилт гаргахыг зорьж байгааг дурдлаа.

Ташрамд дурдахад өнөөдрийн байдлаар манай волейбол, хөлбөмбөг, крикет, орчин үеийн 5 төрөлт, штабын нийт 64 тамирчин, дасгалжуулагч, албаны хүмүүс Ханжоу хотноо хүрэлцэн очиж бэлтгэлээ базааж байна.

Хуваалцах:
С.Солонго
С.Солонго

Энгийн, үнэн бодит, зөв мэдээлэл
Нийгмийн сайн сайхан, эерэг мэдээлэл
Гэгээн бүхнийг түүчээлэгч
Үнэний мөр, бурууд хурц
Үг үйлдэл нэгтийн төлөө
Нэгдмэл зорилго, нийтийн эрх ашгийн төлөө Enguun.mn

Сэтгэгдэл үлдээх

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Enguun.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сүүлд нэмэгдсэн мэдээ

2025 оны 11-р сард бүх нийтээр амрах хоёр өдөр байна
  • 2 хоногийн өмнө
Уул уурхайн салбарын мэргэжилтнүүд болон хөрөнгө оруулагч 150 гаруй төлөөлөгч оролцжээ
  • 1 долоо хоногийн өмнө
ЭЭЖ ХАДНЫ ДОМОГ
  • 2 долоо хоногийн өмнө
МАРТАЖ БОЛОХГҮЙ МАРТАХ УЧИРГҮЙ - 1945 оны аравдугаар сарын 20
  • 2 долоо хоногийн өмнө
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар ХОРЛООГИЙН ЦЭВЛЭЭ ТЭНГЭРТ ДЭВШЛЭЭ
  • 2 долоо хоногийн өмнө
Орхон аймгийн Ардчилсан намын санаачилгаар хэрэгжүүлж буй уг “PoliNext” залуу сэтгэгчдийн хөтөлбөртэй намын дарга танилцлаа
  • 1 сарын өмнө
“НИЙГМИЙН ХӨГЖИЛД ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ДУУ ХООЛОЙ” СУРГАЛТ, УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ өнөөдөр Орхон аймагт боллоо
  • 1 сарын өмнө
Ипотекийн зээлийн хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш нийт 10.1 их наяд төгрөгийн зээлийг 139 мянган өрхөд олгожээ
  • 1 сарын өмнө
Эрдэнэт үйлдвэрт “Тэрбум мод тарих” хөтөлбөрийн хүрээнд 1 сая мод тарьж, био нүүрсийг ашиглах боломжийг судлах санал гаргажээ
  • 1 сарын өмнө
Сургалтаар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ тендерийн шалгаруулалтын үйл ажиллагаандаа хиймэл оюун ухаан ашиглаж эхэлснийг онцоллоо
  • 1 сарын өмнө