2023 оны 3-р улирлын зэсийн үнийн прогноз 7594-8818 ам.долларын хооронд хэлбэлзэж дунджаар 8322 ам.доллар байна

 

2023 оны долоодугаар сард нэг тонн зэсийн үнэ 8251-8651 ам. долларын хооронд хэлбэлзэж дунджаар 8445.26 ам. доллар байсан нь зургаадугаар сарын дундаж үнэтэй харьцуулахад 59.03 ам.доллараар, цагаан мөнгөний үнэ кг тутамд 20.35 ам.доллараар тус тус өсжээ.

2023 оны долоодугаар сард нэг тонн зэсийн үнэ дунджаар 8667.21 ам.доллар байгаа нь 2022 оны эхний долоон сарын дундаж үнэтэй харьцуулахад 770.5 ам.доллараар, 2022 оны дундаж үнэтэй харьцуулахад 147.6 ам.доллараар буурсан үзүүлэлттэй байна. Харин 2023 оны эхний долоон сарын байдлаар молибдены дундаж үнэ 2022 оны дундаж үнэтэй харьцуулахад тонн тутамд 40 ам.доллараар өсжээ.

Өнгөрөгч долоодугаар сарын 17-ны өдөр Consensus Economics судалгааны байгууллагаас зэсийн үнийн хэтийн төлвийн санал асуулга явуулсан ба тус санал асуулгад нийт 30-н судалгааны байгууллага оролцжээ. Санал асуулгад оролцсон судалгааны байгууллагуудын нэг тонн зэсийн 2023 оны 3-р улирлын зэсийн үнийн прогноз 7594-8818 ам.долларын хооронд хэлбэлзэж дунджаар 8322 ам.доллар байна. Нийт 30-н судалгааны байгууллагаас 27 нь энэ улиралд зэсийн үнэ 8000 ам.доллараас дээш байна гэж үзэж байна. Харин 2023 оны зэсийн жилийн үнийн хэтийн төлвийг 8058-8878 ам.долларын хооронд хэлбэлзэж дунджаар 8514 ам.доллар, 2024 оны зэсийн жилийн үнийн хэтийн төлвийг 6837-9850 ам.долларын хооронд хэлбэлзэж 8582 ам.доллар тонн байна гэж судалагаандаа дурджээ.

Хуваалцах:
С.Солонго
С.Солонго

Энгийн, үнэн бодит, зөв мэдээлэл
Нийгмийн сайн сайхан, эерэг мэдээлэл
Гэгээн бүхнийг түүчээлэгч
Үнэний мөр, бурууд хурц
Үг үйлдэл нэгтийн төлөө
Нэгдмэл зорилго, нийтийн эрх ашгийн төлөө Enguun.mn

Сэтгэгдэл үлдээх

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Enguun.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сүүлд нэмэгдсэн мэдээ

2025 оны 11-р сард бүх нийтээр амрах хоёр өдөр байна
  • 2 хоногийн өмнө
Уул уурхайн салбарын мэргэжилтнүүд болон хөрөнгө оруулагч 150 гаруй төлөөлөгч оролцжээ
  • 1 долоо хоногийн өмнө
ЭЭЖ ХАДНЫ ДОМОГ
  • 2 долоо хоногийн өмнө
МАРТАЖ БОЛОХГҮЙ МАРТАХ УЧИРГҮЙ - 1945 оны аравдугаар сарын 20
  • 2 долоо хоногийн өмнө
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар ХОРЛООГИЙН ЦЭВЛЭЭ ТЭНГЭРТ ДЭВШЛЭЭ
  • 2 долоо хоногийн өмнө
Орхон аймгийн Ардчилсан намын санаачилгаар хэрэгжүүлж буй уг “PoliNext” залуу сэтгэгчдийн хөтөлбөртэй намын дарга танилцлаа
  • 1 сарын өмнө
“НИЙГМИЙН ХӨГЖИЛД ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ДУУ ХООЛОЙ” СУРГАЛТ, УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ өнөөдөр Орхон аймагт боллоо
  • 1 сарын өмнө
Ипотекийн зээлийн хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш нийт 10.1 их наяд төгрөгийн зээлийг 139 мянган өрхөд олгожээ
  • 1 сарын өмнө
Эрдэнэт үйлдвэрт “Тэрбум мод тарих” хөтөлбөрийн хүрээнд 1 сая мод тарьж, био нүүрсийг ашиглах боломжийг судлах санал гаргажээ
  • 1 сарын өмнө
Сургалтаар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ тендерийн шалгаруулалтын үйл ажиллагаандаа хиймэл оюун ухаан ашиглаж эхэлснийг онцоллоо
  • 1 сарын өмнө