Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газар, Эрдэнэс Монгол компанийн төлөөлөгчид өнөөдөр Эрдэнэт үйлдвэрт ажиллаж байна.

        Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газар, Эрдэнэс Монгол компанийн төлөөлөгчид өнөөдөр Эрдэнэт үйлдвэрт ажиллаж байна. 

    Тэр бум  мод үндэсний хөдөлгөөний хүрээнд Эрдэнэт үйлдвэр зуун сая мод тарихаар амлалт авч төлөвлөгөөний дагуу ажиллаж байгаа талаар Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирал Г.Ёндон төлөөлөгчдөд  танилцууллаа. Төлөөлөгчид Ойн генетикийн нөөцийн Эрдэнэт төвийн үйл ажиллагаатай танилцах юм. 

      Эрдэнэт үйлдвэр  нь "Тэрбум  мод тарих" үндэсний хөдөлгөөнийг дэмжин  100 сая модыг 2030 он хүртэлх хугацаанд   тарьж ургуулж,  цаашид арчлан хамгаалахаа төр засаг ард түмнийхээ өмнө нотлон баталгаажуулсан билээ. 

     Иймээс  Ойн генетик нөөцийн “Эрдэнэт” төвийг байгуулсан юм. 1000 тоннын багтаамжтай төв нь 5 агуулахтай.  Модны үр хадгалахаас эхлээд бео технологийн аргаар буюу хуруу шилний мод үржүүлгийн агуулахыг байгуулсан юм.  Тарьцны, суулгацын, шилмүүст болон навчит модны агуулахтайгаас гадна иргэдээс модны үр хүлээн авах тусгай өрөөтэй уг төв нь Монгол улсад анх удаа хийгдсэн Ойн генетикийн нөөцийн төв юм.

           Түүнчлэн нэг сая модны үрийг гурван өдөр суулгадаг Шведийн дэвшилтэт технологийг 100 га талбайд нэвтрүүлснээр жилд гурван удаа тариалалт хийхээр төлөвлөсөн.  Энэ нь мод тарих үйл ажиллагаанд томоохон дэвшил, хувьсал гарна гэдгийг мэргэжлийн хүмүүс мэдээллээ. Дашрамд дуулгахад Шведийн энэ технологийг дэлхийн 80 оронд нэвтрүүлсэн байдаг байна. Монгол улс 81 дэх орон болж ойн хувьсал хийхээр бэлтгэл ажлууд хийгдсээр байна.

Хуваалцах:
С.Солонго
С.Солонго

Энгийн, үнэн бодит, зөв мэдээлэл
Нийгмийн сайн сайхан, эерэг мэдээлэл
Гэгээн бүхнийг түүчээлэгч
Үнэний мөр, бурууд хурц
Үг үйлдэл нэгтийн төлөө
Нэгдмэл зорилго, нийтийн эрх ашгийн төлөө Enguun.mn

Сэтгэгдэл үлдээх

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Enguun.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сүүлд нэмэгдсэн мэдээ

2025 оны 11-р сард бүх нийтээр амрах хоёр өдөр байна
  • 2 хоногийн өмнө
Уул уурхайн салбарын мэргэжилтнүүд болон хөрөнгө оруулагч 150 гаруй төлөөлөгч оролцжээ
  • 1 долоо хоногийн өмнө
ЭЭЖ ХАДНЫ ДОМОГ
  • 2 долоо хоногийн өмнө
МАРТАЖ БОЛОХГҮЙ МАРТАХ УЧИРГҮЙ - 1945 оны аравдугаар сарын 20
  • 2 долоо хоногийн өмнө
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар ХОРЛООГИЙН ЦЭВЛЭЭ ТЭНГЭРТ ДЭВШЛЭЭ
  • 2 долоо хоногийн өмнө
Орхон аймгийн Ардчилсан намын санаачилгаар хэрэгжүүлж буй уг “PoliNext” залуу сэтгэгчдийн хөтөлбөртэй намын дарга танилцлаа
  • 1 сарын өмнө
“НИЙГМИЙН ХӨГЖИЛД ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ДУУ ХООЛОЙ” СУРГАЛТ, УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ өнөөдөр Орхон аймагт боллоо
  • 1 сарын өмнө
Ипотекийн зээлийн хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш нийт 10.1 их наяд төгрөгийн зээлийг 139 мянган өрхөд олгожээ
  • 1 сарын өмнө
Эрдэнэт үйлдвэрт “Тэрбум мод тарих” хөтөлбөрийн хүрээнд 1 сая мод тарьж, био нүүрсийг ашиглах боломжийг судлах санал гаргажээ
  • 1 сарын өмнө
Сургалтаар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ тендерийн шалгаруулалтын үйл ажиллагаандаа хиймэл оюун ухаан ашиглаж эхэлснийг онцоллоо
  • 1 сарын өмнө