Зэсийн уул уурхайн салбарт гарсан нийлүүлэлтийн хүндрэлийн асуудал шийдэгдэж нийлүүлэлт сайжирч эхэллээ.

Зэсийн зах зээлд инфляцын дарамтаас үүдэлтэй мөнгөний чанга бодлого,  банкны салбарын тогтвортой бус байдал,   зэсийн уул уурхайн нийлүүлэлтийн өсөлт зэрэг хүчин зүйлс голлон нөлөөлж зэсийн үнэ 2023 оны эхэн үетэй харьцуулахад буурч байна.

АНУ-ын  Холбооны Нөөцийн банк инфляцын өсөлттэй холбоотойгоор 2022 оноос хойш зээлийн хүүг тогтвортой өсгөж 5-5,25%  болгосон нь 1971 оноос хойш гараагүй өндөр үзүүлэлт боллоо. Инфляцын дарамт хэвээр үргэлжилж байгаа тул ирэх саруудад АНУ-ын Холбооны Нөөцийн банк дахин бодлогын хүүг өсгөх магадлалтай бөгөөд 2023 оны сүүл гэхэд 5.6%-д хүрнэ гэж шинжээчид үзэж байна.

Зэсийн уул уурхайн салбарт гарсан нийлүүлэлтийн хүндрэлийн асуудал шийдэгдэж нийлүүлэлт сайжирч эхэллээ.  Үүний зэрэгцээ 2023 онд зэсийн уул уурхайн хэд хэдэн төсөл ашиглалтад орж, цар тахал болон бусад шалтгаанаар  2022 онд үйлдвэрлэл нь буурсан уул уурхайн компаниудын үйлдвэрлэл энэ онд өсөх төлөвтэй байна.

2024 оны хувьд зэсийн уул уурхайн үйлдвэрлэл мөн өсөлттэй байх боловч томоохон зэсийн уурхайнуудын хөдөлмөрийн хамтын гэрээний хугацаа 2024 онд дуусаж байгаа тул нийлүүлэлтийн эрсдэл үүсэж болзошгүй ажээ.

  БНХАУ 2023 онд эдийн засгийн өсөлтийг дэмжих төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлэхийг төлөвлөөгүй бөгөөд эдийн засгийн өсөлтийн хэтийн төлөвөө 4,5% буюу судлаачдын  хүлээлтээс доогуур төлөвлөсөн нь тус улсын зэсийн эрэлтийн өсөлтөд сөргөөр нөлөөлж болзошгүй гэж судлаачид үзэж байна.

Харин БНХАУ эдийн засгийн өсөлтийг дэмжих ямар нэг арга хэмжээ авч хэрэгжүүлбэл зэсийн эрэлтийн өсөлтөд эерэг нөлөө үзүүлнэ гэж илтгэгч ярилаа.

 

 

Хуваалцах:
С.Солонго
С.Солонго

Энгийн, үнэн бодит, зөв мэдээлэл
Нийгмийн сайн сайхан, эерэг мэдээлэл
Гэгээн бүхнийг түүчээлэгч
Үнэний мөр, бурууд хурц
Үг үйлдэл нэгтийн төлөө
Нэгдмэл зорилго, нийтийн эрх ашгийн төлөө Enguun.mn

Сэтгэгдэл үлдээх

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Enguun.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сүүлд нэмэгдсэн мэдээ

2025 оны 11-р сард бүх нийтээр амрах хоёр өдөр байна
  • 2 хоногийн өмнө
Уул уурхайн салбарын мэргэжилтнүүд болон хөрөнгө оруулагч 150 гаруй төлөөлөгч оролцжээ
  • 1 долоо хоногийн өмнө
ЭЭЖ ХАДНЫ ДОМОГ
  • 2 долоо хоногийн өмнө
МАРТАЖ БОЛОХГҮЙ МАРТАХ УЧИРГҮЙ - 1945 оны аравдугаар сарын 20
  • 2 долоо хоногийн өмнө
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар ХОРЛООГИЙН ЦЭВЛЭЭ ТЭНГЭРТ ДЭВШЛЭЭ
  • 2 долоо хоногийн өмнө
Орхон аймгийн Ардчилсан намын санаачилгаар хэрэгжүүлж буй уг “PoliNext” залуу сэтгэгчдийн хөтөлбөртэй намын дарга танилцлаа
  • 1 сарын өмнө
“НИЙГМИЙН ХӨГЖИЛД ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ДУУ ХООЛОЙ” СУРГАЛТ, УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ өнөөдөр Орхон аймагт боллоо
  • 1 сарын өмнө
Ипотекийн зээлийн хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш нийт 10.1 их наяд төгрөгийн зээлийг 139 мянган өрхөд олгожээ
  • 1 сарын өмнө
Эрдэнэт үйлдвэрт “Тэрбум мод тарих” хөтөлбөрийн хүрээнд 1 сая мод тарьж, био нүүрсийг ашиглах боломжийг судлах санал гаргажээ
  • 1 сарын өмнө
Сургалтаар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ тендерийн шалгаруулалтын үйл ажиллагаандаа хиймэл оюун ухаан ашиглаж эхэлснийг онцоллоо
  • 1 сарын өмнө