АНУ-ЫН ОЛОН УЛСЫН ХӨГЖЛИЙН АГЕНТЛАГТАЙ  /USAID/ ХАМТРАН АЖИЛЛАХ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО

 

       АНУ-ын Олон Улсын Хөгжлийн агентлагийн /USAID/ дэд захирал Стийв Уинкейтс, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын Төрийн өмчийн удирдлага, зохицуулалтын хэлтсийн Төлөвлөлт, хөрөнгө оруулалтын албаны дарга Ц.Шинэхүү, Захиргаа удирдлагын хэлтсийн Гадаад харилцаа, орон нутаг хариуцсан мэргэжилтэн У.Усгал нартай 2023 оны 6 дугаар сарын 9-ний өдөр уулзаж, хамтын ажиллагаа тогтоох талаар санал солилцов. 

        Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын зүгээс дараах чиглэлийн хүрээнд харилцан ойлголцлын санамж бичиг байгуулах хүсэлттэй буйгаа илэрхийллээ. Үүнд;

    Хүний нөөц, боловсон хүчний мэргэжлийн сургалт, ялангуяа төрийн өмчит компаниудын төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд, гүйцэтгэх удирдлагад зориулсан компанийн засаглалын сургалтыг үе шаттайгаар үргэлжлүүлж, бусад шинэлэг чиглэлээр сургах; 

                 
     Төрийн өмчит компаниудын төрийн мэдлийн хувьцааг нээлттэй худалдах, биржээр дамжуулан олон нийтийн хяналтад шилжүүлэх, хувийн хэвшлийн оролцоог дэмжих талаар туршлага солилцох;

    Төрийн өмчит компаниудын засаглал, үр өгөөжийг сайжруулах, нийгмийн хариуцлагыг дээшлүүлэх чиглэлээр АНУ-ын сайн туршлагаас нэвтрүүлэх;
 
        АНУ-ын Олон Улсын Хөгжлийн агентлаг /USAID/ нь хуучнаар Засгийн газрын өмч хувьчлалын комисс, Төрийн өмчийн хорооны үед буюу 1991-ээс 2006 он хүртэлх хугацаанд төрийн өмчийн харилцааны чиглэлд тухайлбал өмч хувьчлал, компанийн засаглалын олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлж, хамтран ажиллаж байсан.  

       Уулзалтын үеэр тус байгууллагын зүгээс хуучин хамтын ажиллагааны туршлага дээр үндэслэж, хамтран ажиллах бүрэн дүүрэн боломж бололцоотой гэдгээ мэдэгдсэн юм.

Хуваалцах:
Д.Асралт
Д.Асралт

Энгийн, үнэн бодит, зөв мэдээлэл
Нийгмийн сайн сайхан, эерэг мэдээлэл
Гэгээн бүхнийг түүчээлэгч
Үнэний мөр, бурууд хурц
Үг үйлдэл нэгтийн төлөө
Нэгдмэл зорилго, нийтийн эрх ашгийн төлөө Enguun.mn

Сэтгэгдэл үлдээх

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Enguun.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сүүлд нэмэгдсэн мэдээ

2025 оны 11-р сард бүх нийтээр амрах хоёр өдөр байна
  • 2 хоногийн өмнө
Уул уурхайн салбарын мэргэжилтнүүд болон хөрөнгө оруулагч 150 гаруй төлөөлөгч оролцжээ
  • 1 долоо хоногийн өмнө
ЭЭЖ ХАДНЫ ДОМОГ
  • 2 долоо хоногийн өмнө
МАРТАЖ БОЛОХГҮЙ МАРТАХ УЧИРГҮЙ - 1945 оны аравдугаар сарын 20
  • 2 долоо хоногийн өмнө
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар ХОРЛООГИЙН ЦЭВЛЭЭ ТЭНГЭРТ ДЭВШЛЭЭ
  • 2 долоо хоногийн өмнө
Орхон аймгийн Ардчилсан намын санаачилгаар хэрэгжүүлж буй уг “PoliNext” залуу сэтгэгчдийн хөтөлбөртэй намын дарга танилцлаа
  • 1 сарын өмнө
“НИЙГМИЙН ХӨГЖИЛД ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ДУУ ХООЛОЙ” СУРГАЛТ, УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ өнөөдөр Орхон аймагт боллоо
  • 1 сарын өмнө
Ипотекийн зээлийн хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш нийт 10.1 их наяд төгрөгийн зээлийг 139 мянган өрхөд олгожээ
  • 1 сарын өмнө
Эрдэнэт үйлдвэрт “Тэрбум мод тарих” хөтөлбөрийн хүрээнд 1 сая мод тарьж, био нүүрсийг ашиглах боломжийг судлах санал гаргажээ
  • 1 сарын өмнө
Сургалтаар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ тендерийн шалгаруулалтын үйл ажиллагаандаа хиймэл оюун ухаан ашиглаж эхэлснийг онцоллоо
  • 1 сарын өмнө