Төрийн өмч ба төрийм өмчит компанийн чиглэлээр хамтын ажиллагааг хөгжүүлэх тухай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулахаар тохиролцов

     Бүгд Найрамдах Сингапур Улсын Засгийн газрын агентлаг-Төрийн өмчит компанийн хамтын ажиллагааны газрын гүйцэтгэх захирал Кон Вай Ман тэргүүтэй төлөөлөгчдийг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл, Төрийн өмчийн удирдлага, зохицуулалтын хэлтсийн дарга Ц.Баяр-Эрдэнэ, МИАТ ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Мөнхтамир, Санхүү эрхэлсэн захирал Н.Цэгц болон бусад холбогдох албан тушаалтнууд хүлээн авч, уулзалт зохион байгуулав. 

Уулзалтын үеэр дараах асуудлын талаар санал солилцсон. Үүнд;

     Хоёр байгууллагын хооронд харилцан ойлголцлын санамж бичиг байгуулж, төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн үр ашиг, засаглалыг сайжруулж, олон нийтийн шууд хяналтад оруулах тухай сайн туршлагаас суралцахаар тохиролцсон.
     Монгол Улсын төрийн өмчит компанийн засаглалыг олон улсын жишигт нийцүүлэн сайжруулах чиглэлээр Монголын Үндэсний агаарын тээвэрлэгч, МИАТ ТӨХК-ийг загвар болгон тус байгууллагаас техникийн зөвлөгөө авч, хамтран ажиллаж буй ажлыг эрчимжүүлж, улмаар өөр бусад салбарын төрийн өмчит компаниуд ялангуяа агаарын тээвэр, компанийн засаглал, шинжлэх ухаан технологи инноваци, цахим хөгжил харилцаа холбоо, хөрөнгийн зах зээл, үнэт цаас, орон сууцны чиглэлд харилцан ашигтай, бодитой, үр дүнд суурилсан хамтын ажиллагааг өрнүүлэх тухай хэлэлцсэн.
   Төрийн өмч ба төрийм өмчит компанийн чиглэлээр хамтын ажиллагааг хөгжүүлэх тухай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулахаар тохиролцов. 

     Бүгд Найрамдах Сингапур Улсын Засгийн газрын агентлаг-Төрийн өмчит компанийн хамтын ажиллагааны газар (SCE) нь Сингапурын төрийн өмчит компаниудад хэрэгжүүлсэн сайн туршлагыг сонирхож буй гадаадын улс орнуудтай хамтран ажиллах зорилгоор 2006 онд Бүгд Найрамдах Сингапур Улсын Худалдаа, аж үйлдвэрийн яам болон Гадаад хэргийн яамны санаачилгаар байгуулагдсан.

     Мөн тус байгууллага нь улс орнуудын төрийн өмч хариуцсан захиргааны байгууллагуудтай нягт хамтран харилцаж, төрийн өмчит компанийн засаглалын сайн туршлага нэвтрүүлэх буюу аливаа улс орны хэрэгцээ шаардлага, өвөрмөц онцлог байдалд нийцүүлэн боломжит шийдлүүдийг тодорхойлж, тэдгээрийн хөгжлийн зорилтыг биелүүлэхэд туслалцаа дэмжлэг үзүүлдэг.

Хуваалцах:
С.Солонго
С.Солонго

Энгийн, үнэн бодит, зөв мэдээлэл
Нийгмийн сайн сайхан, эерэг мэдээлэл
Гэгээн бүхнийг түүчээлэгч
Үнэний мөр, бурууд хурц
Үг үйлдэл нэгтийн төлөө
Нэгдмэл зорилго, нийтийн эрх ашгийн төлөө Enguun.mn

Сэтгэгдэл үлдээх

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Enguun.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сүүлд нэмэгдсэн мэдээ

2025 оны 11-р сард бүх нийтээр амрах хоёр өдөр байна
  • 2 хоногийн өмнө
Уул уурхайн салбарын мэргэжилтнүүд болон хөрөнгө оруулагч 150 гаруй төлөөлөгч оролцжээ
  • 1 долоо хоногийн өмнө
ЭЭЖ ХАДНЫ ДОМОГ
  • 2 долоо хоногийн өмнө
МАРТАЖ БОЛОХГҮЙ МАРТАХ УЧИРГҮЙ - 1945 оны аравдугаар сарын 20
  • 2 долоо хоногийн өмнө
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар ХОРЛООГИЙН ЦЭВЛЭЭ ТЭНГЭРТ ДЭВШЛЭЭ
  • 2 долоо хоногийн өмнө
Орхон аймгийн Ардчилсан намын санаачилгаар хэрэгжүүлж буй уг “PoliNext” залуу сэтгэгчдийн хөтөлбөртэй намын дарга танилцлаа
  • 1 сарын өмнө
“НИЙГМИЙН ХӨГЖИЛД ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ДУУ ХООЛОЙ” СУРГАЛТ, УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ өнөөдөр Орхон аймагт боллоо
  • 1 сарын өмнө
Ипотекийн зээлийн хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш нийт 10.1 их наяд төгрөгийн зээлийг 139 мянган өрхөд олгожээ
  • 1 сарын өмнө
Эрдэнэт үйлдвэрт “Тэрбум мод тарих” хөтөлбөрийн хүрээнд 1 сая мод тарьж, био нүүрсийг ашиглах боломжийг судлах санал гаргажээ
  • 1 сарын өмнө
Сургалтаар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ тендерийн шалгаруулалтын үйл ажиллагаандаа хиймэл оюун ухаан ашиглаж эхэлснийг онцоллоо
  • 1 сарын өмнө