Тэрбум мод үндэсний хөдөлгөөний хүрээнд Орхон аймагт “Эрдэнэт 100 сая мод” хөтөлбөр хэрэгжиж байна

✅  БОАЖ-ын сайд Бат-Өлзийн Бат-Эрдэнэ, Ойн агентлагийн дарга Б.Оюунсанаа, БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга Ц.Уранчимэг болон албаны хүмүүсийн хамт Орхон аймагт ажиллаж байна.

✅ Ингэхдээ Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын ерөнхий захирал Г.Ёндон, Ногоон хөгжил төслийн нэгжийн удирдлагууд хүлээн авч Ойн генетик нөөцийн Эрдэнэт төвийн үйл ажиллагаа болон хийж хэрэгжүүлсэн ажлууд, 2023 оны төлөвлөлттэй танилцууллаа. Тус төв нь 2022 оны 6 дугаар сарын 22-ны өдөр ашиглалтад орсон ба Биотехнологийн лаборатори, Модны үрийн лаборатори, Хорио цээр, Хөрсний биотехнологийн лаборатори, 100 га Мод үржүүлгийн “Эрдэнэт цогцолбор төв” гэсэн 5-н чиглэлээр үйл ажиллагаа явуулах ба бүтээн байгуулалтын ажил 80 хувьтай явж байна.

✅ Тус төв нь 2031 он хүртэл 100 сая мод тарьж ургуулах ба үүний 10 сая модыг Эрдэнэт үйлдвэрт, 10 сая модыг Хүн төвтэй ойжуулалт, ногоон байгууламж хийх, 30 сая модыг Говь, хээрийн бүсэд, 30 сая модыг Хангайн бүсэд, 20 сая модыг хамгаалалтын ойн зурвас байгуулахаар төлөвлөж буй. 2022 онд хаягдлын аж ахуйд хайлаасны үрээр 1,5 м өргөнтэй 5 км, нарийн зурвасаар 1,4 км 1,3 га талбайд тарилт хийж 70 хувийн амьдралттай байна.

✅ Ойн генетик нөөцийн Эрдэнэт төв мод үржүүлэг, ойжуулалт, зурвасын ажлыг хийхээс гадна мод тарих хүсэлтэй иргэн, аж ахуй нэгжид мэдээлэл, мэргэжлийн арга зүйн дэмжлэг үзүүлэн ажилладаг ба өнгөрсөн хугацаанд 1000 гаруй иргэнд үйлчилжээ.

Хуваалцах:
С.Солонго
С.Солонго

Энгийн, үнэн бодит, зөв мэдээлэл
Нийгмийн сайн сайхан, эерэг мэдээлэл
Гэгээн бүхнийг түүчээлэгч
Үнэний мөр, бурууд хурц
Үг үйлдэл нэгтийн төлөө
Нэгдмэл зорилго, нийтийн эрх ашгийн төлөө Enguun.mn

Сэтгэгдэл үлдээх

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Enguun.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сүүлд нэмэгдсэн мэдээ

2025 оны 11-р сард бүх нийтээр амрах хоёр өдөр байна
  • 3 хоногийн өмнө
Уул уурхайн салбарын мэргэжилтнүүд болон хөрөнгө оруулагч 150 гаруй төлөөлөгч оролцжээ
  • 2 долоо хоногийн өмнө
ЭЭЖ ХАДНЫ ДОМОГ
  • 2 долоо хоногийн өмнө
МАРТАЖ БОЛОХГҮЙ МАРТАХ УЧИРГҮЙ - 1945 оны аравдугаар сарын 20
  • 2 долоо хоногийн өмнө
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар ХОРЛООГИЙН ЦЭВЛЭЭ ТЭНГЭРТ ДЭВШЛЭЭ
  • 2 долоо хоногийн өмнө
Орхон аймгийн Ардчилсан намын санаачилгаар хэрэгжүүлж буй уг “PoliNext” залуу сэтгэгчдийн хөтөлбөртэй намын дарга танилцлаа
  • 1 сарын өмнө
“НИЙГМИЙН ХӨГЖИЛД ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ДУУ ХООЛОЙ” СУРГАЛТ, УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ өнөөдөр Орхон аймагт боллоо
  • 1 сарын өмнө
Ипотекийн зээлийн хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш нийт 10.1 их наяд төгрөгийн зээлийг 139 мянган өрхөд олгожээ
  • 1 сарын өмнө
Эрдэнэт үйлдвэрт “Тэрбум мод тарих” хөтөлбөрийн хүрээнд 1 сая мод тарьж, био нүүрсийг ашиглах боломжийг судлах санал гаргажээ
  • 1 сарын өмнө
Сургалтаар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ тендерийн шалгаруулалтын үйл ажиллагаандаа хиймэл оюун ухаан ашиглаж эхэлснийг онцоллоо
  • 1 сарын өмнө