“ОЛОН УЛСЫН ЭРДЭС БАЯЛГИЙН ХАЙГУУЛ, ОЛБОРЛОЛТЫН ЧУУЛГА УУЛЗАЛТ 2023” АРГА ХЭМЖЭЭ ЭХЭЛЛЭЭ

 

     Канадын хайгуулч, олборлогчдын холбоо (PDAC)-оос 91 дэх жилдээ зохион байгуулж буй “Олон улсын эрдэс баялгийн хайгуул, олборлолтын чуулга уулзалт 2023” арга хэмжээ өчигдөр буюу 2023 оны 3 дугаар сарын 5-ны өдөр Канад улсын Торонто хотноо эхэллээ.

     Монгол Улс нь энэхүү арга хэмжээнд 2006 оноос хойш 17 дахь жилдээ оролцож байгаа бөгөөд чуулганаар гадаадын хөрөнгө оруулагчдад Монголын уул уурхайн салбарын талаар цогц мэдээлэл өгөх, салбарын сайдууд болон бусад оролцогч талуудтай санал солилцох, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах боломжуудыг эрэлхийлэх, хөрөнгө оруулагчид болон салбарын мэргэжилтнүүдтэй цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцох чухал ач холбогдолтой уулзалтуудыг зохион байгуулах юм.

    Мөн манай улс үзэсгэлэнгийн талбай ажиллуулж, өөрийн орны ашигт малтмалын хэтийн төлөв, салбарын дэд бүтэц, хууль эрх зүйн орчны шинэчлэл, цаашид баримтлах бодлогыг танилцуулна.

      “PDAC 2023” арга хэмжээнд Монгол Улсаас Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар,  Канад улсад суух онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Я.Ариунболд, Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Л.Баярмандал, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Геологийн бодлогын газрын дарга Б.Уянга, Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн гүйцэтгэх захирал Г.Эрдэнэтуяа болон салбарын томоохон компаниудын төлөөллүүд оролцож байна.

Хуваалцах:
С.Солонго
С.Солонго

Энгийн, үнэн бодит, зөв мэдээлэл
Нийгмийн сайн сайхан, эерэг мэдээлэл
Гэгээн бүхнийг түүчээлэгч
Үнэний мөр, бурууд хурц
Үг үйлдэл нэгтийн төлөө
Нэгдмэл зорилго, нийтийн эрх ашгийн төлөө Enguun.mn

Сэтгэгдэл үлдээх

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Enguun.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сүүлд нэмэгдсэн мэдээ

2025 оны 11-р сард бүх нийтээр амрах хоёр өдөр байна
  • 2 хоногийн өмнө
Уул уурхайн салбарын мэргэжилтнүүд болон хөрөнгө оруулагч 150 гаруй төлөөлөгч оролцжээ
  • 1 долоо хоногийн өмнө
ЭЭЖ ХАДНЫ ДОМОГ
  • 2 долоо хоногийн өмнө
МАРТАЖ БОЛОХГҮЙ МАРТАХ УЧИРГҮЙ - 1945 оны аравдугаар сарын 20
  • 2 долоо хоногийн өмнө
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар ХОРЛООГИЙН ЦЭВЛЭЭ ТЭНГЭРТ ДЭВШЛЭЭ
  • 2 долоо хоногийн өмнө
Орхон аймгийн Ардчилсан намын санаачилгаар хэрэгжүүлж буй уг “PoliNext” залуу сэтгэгчдийн хөтөлбөртэй намын дарга танилцлаа
  • 1 сарын өмнө
“НИЙГМИЙН ХӨГЖИЛД ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ДУУ ХООЛОЙ” СУРГАЛТ, УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ өнөөдөр Орхон аймагт боллоо
  • 1 сарын өмнө
Ипотекийн зээлийн хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш нийт 10.1 их наяд төгрөгийн зээлийг 139 мянган өрхөд олгожээ
  • 1 сарын өмнө
Эрдэнэт үйлдвэрт “Тэрбум мод тарих” хөтөлбөрийн хүрээнд 1 сая мод тарьж, био нүүрсийг ашиглах боломжийг судлах санал гаргажээ
  • 1 сарын өмнө
Сургалтаар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ тендерийн шалгаруулалтын үйл ажиллагаандаа хиймэл оюун ухаан ашиглаж эхэлснийг онцоллоо
  • 1 сарын өмнө