“ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР” ТӨҮГ-ЫН САЙН САНАЛЫН СИСТЕМИЙН 100 МАНЛАЙЛАГЧ “БҮТЭЭЛЧ САНААЧЛАГЧ-2022”

           2022 оны 100 манлайлагчийн жагсаалтад багтсан ажилтнуудын 38 хувь нь удирдах болон инженер техникийн ажилтан, 62 хувь нь ажилчин, албан хаагчид байна.

          2022 онд Баяжуулах үйлдвэрийн нунтаглан баяжуулах хэсгийн тоног төхөөрөмжийн засварын механикч А.БЯМБАСҮРЭН сайн саналын системээр дамжуулан нийт 132 санал гаргаж, 58.3 хувийг үйлдвэрлэлд хэрэгжүүлсэн амжилтаар тэргүүлж, гурван жил дараалан жагсаалтад бичигдэж байна.

        Энэхүү жагсаалтад багтсан ажилтнуудын 24 хувь нь механикийн, 26 хувь нь технологийн, 18 хувь нь эрчим хүчний, 9 хувь нь автоматжуулалтын, 9 хувь нь удирдлага, зохион байгуулалтын, 14 хувь нь бусад чиглэлийн ажилтнууд байна.

       Манлайлагчид сайн саналын системд нийт 2155 санал гаргаснаас 1887 санал үнэлэгдэж, 1539 буюу 71 хувь нь хэрэгжжээ. Үүний 29 хувь нь маш сайн, сайн саналууд байна.

        Сайн саналын системийн 100 манлайлагчийн жагсаалтад хоёр ажилтан найман удаа, гурван ажилтан долоон удаа, дөрвөн ажилтан зургаан удаа, таван ажилтан таван удаа, долоон ажилтан дөрвөн удаа, есөн ажилтан гурван удаа, 24 ажилтан хоёр удаа бичигдсэн бол бусад 46 ажилтан энэхүү жагсаалтад анх удаа багтсанаараа онцлог юм.

      Тус жагсаалтын 72 хувь нь эрэгтэй, 28 хувь нь эмэгтэй, 36 хувь нь 1-5 жил, 36 хувь нь 6-15 жил, 18 хувь нь 16-25 жил, 10 хувь нь 26-аас дээш жил ажилласан ажилтнууд байна.

Хуваалцах:
С.Солонго
С.Солонго

Энгийн, үнэн бодит, зөв мэдээлэл
Нийгмийн сайн сайхан, эерэг мэдээлэл
Гэгээн бүхнийг түүчээлэгч
Үнэний мөр, бурууд хурц
Үг үйлдэл нэгтийн төлөө
Нэгдмэл зорилго, нийтийн эрх ашгийн төлөө Enguun.mn

Сэтгэгдэл үлдээх

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Enguun.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сүүлд нэмэгдсэн мэдээ

Татварын бодлого иргэд, бизнес эрхлэгчдээ дэмжсэн, шударга, оновчтой байх ёстой
  • 9 цагийн өмнө
Орон нутгийн эцэг эхчүүдийн анхааралд Хүүхдээ чанартай боловсрол, аюулгүй орчин, олон улсын түвшний сургалтад хамруулахыг хүсэж байна уу?
  • 17 цагийн өмнө
“ХАР ТАМХИ, МАНСУУРУУЛАХ БОДИСТОЙ ХОЛБООТОЙ ГЭМТ ХЭРГИЙН ОНЦЛОГ, ОЛОН УЛСЫН ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТ” СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА
  • 3 хоногийн өмнө
Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр Бүгд Найрамдах Хятад Ард Улсад ажлын айлчлал хийж байна
  • 1 долоо хоногийн өмнө
СОНГОХ ЭРХИЙН ӨДӨР 6 ДУГААР САРЫН 21
  • 1 долоо хоногийн өмнө
Эрсдэлийг илрүүлж, ээлтэй орчин бүрдүүлцгээе. Хүүхэд бүр аюулгүй орчинд өсөж, хөгжих эрхтэй.
  • 2 долоо хоногийн өмнө
ХОЙД БҮСИЙН ДОТООДЫН НИЙТ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ХЭМЖЭЭ 5.3 ИХ НАЯД ТӨГРӨГТ ХҮРЧЭЭ
  • 3 долоо хоногийн өмнө
Энэхүү тарнийг үзсэн, урьсан, сонссон, хүрсэн бүхэн энэ насны аливаа барчад саад бүхэн амирлаад эцэс хойч насандаа муу заяанд үл унамуй..
  • 3 долоо хоногийн өмнө
Шударга шалгаруулалт хэрэгтэй
  • 3 долоо хоногийн өмнө
Эрдэнэт үйлдвэрийн татварын нэг хувь орон нутагт үлдэж, бүтээн байгуулалтууд өрнөж байна
  • 4 долоо хоногийн өмнө