ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙН ЭЦСИЙН ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ УИХ-ЫН ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААНААР ХИЙЛЭЭ
УИХ-ын өнөөдрийн /2024-01-11/ нэгдсэн хуралдаанаар Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн, тус хуультай холбогдуулан боловсруулсан Боловсролын ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай, Мэргэжлийн болон техникийн боловсрол сургалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлгийг хийж дэмжигдлээ.


